Хуримын зочны дүрд зүсээ хувилган зочдын түрийвч, эд зүйлс хулгайлдаг цуврал хулгайч эмэгтэй Калифорнийн шоронд 7 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Дэнис Гундерсон нь хэд хэдэн удаагийн давтан хэрэгтэн бөгөөд “Хуримын хулгайч” гэх хоч аваад байсан юм.
Тэрбээр хуримын зочин шиг жүжиглэн хуриманд оролцож, ёслолын ажиллагааны үеэр зочдын өрөөгөөр хэсүүчилж, үнэт эдлэл, түрийвч, кредит картуудыг хулгайлдаг байжээ. Байцаалтын үеэр Гундерсон Сан Диего хотноо хэд хэдэн удаа хуримын үеэр хулгай хийснээ хүлээн зөвшөөрсөн байна. Хамгийн сүүлийн удаад тэрбээр хулгайлсан кредит картаараа 1000 орчим ам.долларын худалдан авалт хийснээр 10 минутын дотор л цагдаагийнханд баригдсан юм.
Эх сурвалж: Zaluu.com