Португалийн сайд фейсбүүкт бичсэн үгийнхээ төлөө огцорлоо

795369357085c0e300e001

Португалийн Соёлын сайд Жуан Суариш өөрийг нь шүүмжилдэг сэтгүүлчийг олж шийтгэнэ хэмээн фейсбүүк хуудсандаа бичсэний төлөө огцорсон байна. Сайд өнгөрсөн пүрэв гарагт фейсбүүк хуудсандаа өөрийнх нь ажлын талаар шүүмжилсэн “хоёр сэтгүүлчийг олох ёстой”, “тэдэнд эмчилгээний үрэл хүртээвэл зохино”, “Ингэх нь тэдэнд хэрэгтэй, надад ч тустай” гээд биччихсэн юмсанж.

Олон нийт үүнийг нь интернетийн сүлжээгээр шүүмжилж эхлэнгүүт тэрээр үүнийхээ төлөө уучлал гуйсан ч нийгэм даяараа түүнийг огцрохыг шаардсан байна.  Португалийн ерөнхий сайд Антониу Кошта соёлын сайдынхаа үгний төлөө уучлал гуйгаад сайдууд засгийн газрын нүүр царай, нэр болж байгаагаа хэзээ ч мартах ёсгүй гэж тэмдэглэжээ.

Харин сайд Сауриш албан тушаалаасаа огцорч байгагаа мэдэгдээд, үзэл бодлоо илэрхийлэх эрхээсээ татгалзахгүй гэсэн байна.
Жуан Сауриш  нь Португалийн ерөнхийл сайдаар хоёр ч удаа ажиллаж, мөн ерөнхийлөгч байсан Мариу Сауришийн хүү юм байна.Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …