1000 гаруй га талбайн үр тариа бороонд цохиулжээ

mature-wheat-heads-middleҮйлдвэр хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хийсэн мэдээллээр энэ сард хамгийн дулаандаа 36 хэм, хамгийн хүйтэндээ хөрсөн дээр 0 хэм хүртэл хүйтэрч, хяруу унах төлөвтэй байгааг газар тариалан эрхлэгчдэд анхаарууллаа. Өнгөрсөн сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сайхан, Түшиг сумдын нутагт хэд хэдэн удаа хүчтэй аадар бороо орсны улмаас 1000 гаруй га талбайн үр тариа  бороонд цохиулжээ. Үүнээс 200 гаруй га талбайн ургацыг хураан авах боломжгүй болсон байна. Одоогоор улсын хэмжээнд тариалсан нийт буудай сүүн болцын үедээ явж байгаа аж. Манай улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн хувьд буудайн 30 хувь нь тачирхан, 70 орчим хувь нь хэвийн болцтой байгаа юм байна. Харин ургац хураалтын техникийн бэлэн байдал 75 гаруй хувьтай байгаа аж.

Т.Сониуч

Ugluu logo

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …