Австрали огиудас төрүүлэм онцгүй таван долларын дэвсгэрт гаргажээ

Тус улсын Нөөцийн банкнаас шинэ мөнгөн дэвсгэрт гаргаж байгаагаа зарлалаа. Гэвч шинэ таван долларын дэвсгэртийн өнгө, загвар хүмүүст таалагдаагүй бололтой. Онлайнаар шуугиан дэгдэж, огиудас төрүүлэм, хүнд үзүүлэхийн эцэсгүй мөнгө болсон байна гэж элдэвлэж эхэлжээ.

Ирэх есдүгээр сараас гүйлгээнд гарах таван долларын дэвсгэрт нь хуучин дэвсгэрттэйгээ төстэй боловч шинээр оруулсан өнгө, зураглал зэрэг нь нүдэнд нэг л тусч өгөхгүй байгаа талаар онлайн хэрэглэгчид гомдоллож, Австралийн Төв банк иргэдийн санал хүсэлтэд дарагдаж, их л завгүй болоод байгаа гэнэ.

Мөнгөн тэмдэгт хариуцсан газрын дарга Гленн Стивенс шинэ таван долларын дэвсгэрт нь тус улсын бэлгэ тэмдэг болсон Мосей бургас, Өмнийн бялзуухай зэргийг оруулсныг онцолжээ. Мөн уг дэвсгэрт дээр Их Британийн хатан хааныы зургийг оруулж өгсөн боловч хар бараан өнгөтэй, үрчгэр эмгэн харагдаж байна гэж иргэд нь гомдоллосон аж.
Хэдийгээр мөнгөний загвар дээр бүхэл бүтэн судалгааны баг ажиллаж, сайтар бодож төлөвлөж дизайныг нь боловсруулсан ч дэлхий дээрх хамгийн муухай мөнгөн дэвсгэрт гэдэг цолыг иргэд нь хэдийн өгөөд байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд дамжуулжээ.
эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …