89 настай эмээ хулгайчийг саваагаар хашраачихаж

ed0e3c004e4106f7bigБританийн Суррей гүнлэгийн 89 настай эмээгийн гэрт хулгайч ороход нь эмэгтэй түүнийг гартаа тааралдсан бүхнээр зодчихож. Грейс Смит эмээ дуртай шоугаа телевизээр үзэх гэж байтал нь хашаанд нь танихгүй эрэгтэй байхыг харсан байна. Хулгайч уг нь тэднийхийг эзгүй гэж бодсон ч эмээ байхаар нь түлхэж унагчихаад үнэт зүйлсийг нь хамж эхэлсэн байна.
Хулгайч хамаг зүйлсийг нь авахаар эхэлж байгааг харсан эмээ гартаа тааралдсан зүйлс, модон саваагаар  хулгайчийг балбаж, хамгийн сүүлд нь ширээний чийдэнгээр толгой руу нь цохиход тэрээр тэсч чадалгүй зугтаж гарчээ. Хулгайч эмээгийн эд зүйлсээс юу ч авч амжаагүй байна.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …