ЭЕШ-ын тов гарлаа

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургадугаар сарын 15-19-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулагдахаар товлогджээ.

Өнөө жилийн хувьд ЕБС-ийг 36 мянган хүүхэд төгсөх бөгөөд үүн дээр өнгөрсөн жилүүдийн 4-5 мянган хүүхэд нэмж шалгалт өгнө гэж бодвол 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгөх төлөвтэй байгаа юм.

Мөн энэ жилийн ЭЕШ-д дараах өөрчлөлтүүд хийгджээ.

-Монгол хэл бичгийн шалгалтыг ганцхан удаа зургадугаар сарын 15-нд авна. Улмаар бусад хичээлийн шалгалтаа өгч дууссаны дараа буюу батламж хуудас тараагдахад монгол хэл бичгийн шалгалтын босго оноо /400 оноо/ хүрэхгүй бол сургуульд элсэх боломжгүй болно.

-Монгол, Англи, Орос хэлний хичээлүүдэд сонсгол шалгах даалгаврууд шинээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шалгалтын байруудад сонсох төхөөрөмж  байрлуулах аж.

-Өмнө нь шалгалтын хуудсаа цэнхэр буюу хар үзгэн балаар бөглөдөг байсан бол энэ жилээс балын харандаагаар бөглөх юм.

Шалгалтын бүртгэл өнгөрөгч хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ны өдөр 18 цагаас дуусгавар болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …