“FACEBOOK” компани “BOT” хөгжүүлэх боломжийг нээлээ

Жил бүрийн “Facebook”-ийн хөгжүүлэгчдийн чуулган “F8” эхэллээ.  Тус чуулганы үеэр “Facebook” компани шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүн танилцуулдаг юм. Энэ удаад “Facebook” технологийн дараагийн чиг хандлага  “Messenger”, “WhatsApp” хэрэглэгчид өдөрт 60 тэрбум гаруй мессеж сол\илцдог гэж Марк Зукерберг мэдээллээ.

index1

Мөн тус компани хөгжүүлэгчдэд “Messenger” аппликэйшн дотор “bot” хөгжүүлэх боломжийг нээж өгч байгаагаа зарласан байна. Ингэснээр хүн болон хиймэл оюун ухааны 800 орчим үйлдлийг хялбарчлах боломж бүрдэнэ гэж үзжээ. “Bot” хөгжүүлснээр компаниуд хэрэглэгчдийн хүсэлтэд автоматаар хариу үйлдэл үзүүлдэг технологи хөгжүүлэх аж.

Улмаар хэвлэл мэдээлэл, маркетинг зэрэг олон салбарт дэвшил авчрах юм. “Facebook”-ийн мэдээлснээр “Facebook Messenger”-ийг өнөөгийн байдлаар 800 сая хүн хэрэглэдэг байна. “Messenger” болон “WhatsApp” хэрэглэгчид өдөрт 60 тэрбум гаруй мессеж солилцдог, энэ нь дэлхий даяар үүрэн телефоны операторуудын ачааллаас гурав дахин өндөр дүн болж байгаа гэж Марк Зукерберг мэдээлжээ.

Эх сурвалж: Арслан.мн

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …