Бутан Хунтайжийг хүндэтгэн 108,000 мод тарьжээ

0420d614bae5da8d47abb502bee2f413

Таны төрсөн өдрийн бэлгэнд 108,000 мод ургана гээд төсөөлөөд үздээ. Гималайн улсад орших нэгэн жижигхэн улсад шинээр мэндэлсэн ханхүүг ингэж хүлээж авжээ.

Хэдэн арван мянган хүн ханхүү Гиалсэе-ийн төрсөн өдрийг тохиолуулан 108,000н модны суулгацыг тарилаа.

Бутан хүмүүс байгал хамгаалалыг маш нухацтайгаар авч үздэг бөгөөд, хуулийн дагуу тус улсын 60 хувь нь ойгоор бүрхсэн байх ёстой ажээ.

1000 орчим сайн дурынхан тус мод тарих онцгой арга хэмжээнд оролцсон байна.

mod2

Бутан улсын хүн амын дийлэнх нь Буддын шашинтай ба уг шашинд мод бол урт нас, эрүүл мэнд, гоо сайхан, энэрэл нигүүсэлийн бэлэг тэмдэг гэж үздэг байна.

Мод арчилгааны сайн дурын ажилтан Дашо Карма Райди,” Бяцхан ханхүүг өсгөж хүмүүжүүлж байгаа юм шиг л эдгээр моддыг арчилж ургуулах болно” гэж хэлжээ.

Бутан улсын хувьд энэ үйл явдал нь мод тарьж байгаа анхны тохиолдол биш юм. 2015 онд ганцхан цагийн дотор 50,000 мод тарьсанаар Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …