“Toyota” компани автомашин угсрахаа түр зогсоолоо

634560657146b7b7feab41

ТОКИО. /TASS/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” корпораци  Кюшү аралд болсон хүчтэй цуврал газар хөдлөлтийн дараа эд анги нийлүүлэлт саатсаны улмаас бараг бүх угсрах үйлдвэрээ түр зогсоож байна. Энэ тухай тус компани ням гарагийн орой мэдэгджээ.

“Дөрөвдүгээр сарын 14-нд Кюшү аралд хүчтэй газар хөдөлсний дараа эд ангиуд дутагдах болсон тул энэ сарын 18-23-ны хооронд автомашин угсрах үйлдвэрүүдийн үйл ажилллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа” гэж мэдээлэлд дурдсан байна. Угсрах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээх тухай шийдвэрийг дөрөвдүгээр сарын 20-нд гаргах аж.

Тус компанийн Мотомати, Такаока болон Цуцуми үйлдвэр, Аити мужийн Тойота хотын үйлдвэр, мөн Аити мужийн Аити хотын Тахара үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсооно. “Nikkei” сонинд мэдээлснээр, эдгээр үйлдвэрийг түр зогсоосноор тус компанийн үйлдвэрлэх автомашины тоо 50 мянгаар буурах юм.

Байгалийн гамшгийн улмаас Кюшү арал дахь үйлдвэрүүдийн ихэнх зогссоны нэг нь “Toyota”-гийн гол нийлүүлэгч болох “Aisin Seiki” компани юм.

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …