Э.Сноуден АНУ руу буцаахгүй байхыг гуйжээ

        Норвегийн “PEN” клубээс 2016 оны “Үг хэлэх эрх чөлөө” шагналыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуденд олгохоор болсон билээ. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 18-нд Осло хотод хүрэлцэн очиж, шагналаа авах аж. Тухайн үед Норвегийн засгийн газар түүнийг АНУ руу албадан буцаахгүй байхыг гуйж, Норвегийн“Шотт” өмгөөллийн товчоонд хүсэлт гаргасныг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Эх сурвалжид мэдээлснээр, Норвеги улс Сноуденийг АНУ руу албадан буцаах хууль, эрх зүйн үндэслэлгүй гэжээ. Норвегийн хэвлэлийнхний мэдээлснээр, АНУ-ын Засгийн газар Норвегийн Засгийн газарт захидал илгээж, Сноуденыг Ослод очиход Вашингтон руу албадан буцаахыг шаарджээ. Харин Норвегийн засгийн газар энэхүү асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.

Эх сурвалж:unen.mn

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …