Үйлдвэрт гарсан дэлбэрэлтээр 24 хүн амиа алджээ

66rqfki74i8uukessrl07g183s

Мексикийн Веракруз мужид байрлах нефтийн үйлдвэрт өнгөрөгч долоо хоногт гэнэт дэлбэрэлт болсон билээ. Галын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажилласаар байна. Уг ослын үеэр амиа алдагсдын тоо 24-д хүрсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

“Дэлбэрэлтийн үеэр 30 хүн бэртсэн бөгөөд 12-ынх нь биеийн байдал хүнд байгаа” хэмээн Веракруз мужийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн байна.

Төрийн өмчийн “Пемекс” компанийн үйлдвэрт гарсан галын улмаас Веракруз мужийн 100 мянга орчим иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Тус компанийн удирдлагууд иргэдэд нөхөн төлбөр өгөхөө амласан аж. Учир нь иргэд гэртээ харихыг хүсч өнгөрсөн амралтын өдөр тус компанийн байрны гадна жагсчээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …