Хойд Солонгос цөмийн туршилтаа зогсоох болзол зарлалаа

АНУ хэрвээ Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтаас татгалзвал цөмийн туршилтаа зогсооход бэлэн хэмээн БНАСАУ мэдэгджээ. Энэ тухай Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Су Ен ярьсан хэмээн Associated Press мэдээллээ.

cf6a4152-a657-45a9-8363-63d767267f1b

Өмнө нь Пхеньян АНУ-д цөмийн дайралт хийхэд бэлэн байгаагаа зарласан. Ийм нөхцөл байдал үүссэн учир шалтгаан нь АНУ болон Өмнөд Солонгосын цэрэг Хойд Солонгосын хилийн бүс нутагт цэргийн сургуулилт хийсэнтэй холбоотой. БНАСАУ-ын тал эдгээр сургуулилтыг цэргийн хүчээр цөмрөх бэлтгэл гэж үзэж байгаа юм.

Сүүлийн үед Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилт, пуужин хөөргөхөө тогтмолжуулж байгаа. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 23-ны бямба гаригт туршилт хийсэн тухай тэмдэглэсэн байна. Энэ нь Зүүн Хятадын тэнгист шумбагч завины туршилт хийсэн хэрэг аж.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …