Сахиусан тэнгэр болж чадаагүй Наоми Кэмпбелл нууцаа дэлгэв

maxresdefault155365865201604270319

Загвар өмсөгчийн замналдаа дэлхийн хамгийн нэр хүндтэй брэндүүдийн хувцас өмсгөлийг толилуулж, тайзан дээгүүр алхаж байсан супермодель Наоми Кэмпбелл өөрийн бичсэн номондоо боломжтой байсан хэрнээ чухам яагаад Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр болоогүйгээ өгүүлжээ. Хар арьст бүсгүйн дэндүү бардам зан дотуур хувцасны брэндийн загвар өмсөгч болоход нь саад болжээ.

Энэ тухай Наоми “Тэд нар надад хангалттай хэмжээний мөнгө өгч чадахгүй байсан” гэж бичсэн аж.

Урилгаар оролцох загвар өмсөгчөөр Кэмпбелл нэг бус удаа тодорч байсан юм. Тэр үед дотуур хувцасны брэндийн удирдлага “Хар ирвэс” хочит бүсгүйн үнэ хөлсийг хэдээр тохирч байсныг хэлэхэд хэцүү юм.

Өдгөө Кэмпбелл бүсгүйн эд хөрөнгө 45 сая доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд тэрбээр тус брэндийн саналыг хүлээж авсан бол энэ мөнгө хамаагүй их байх байсан нь ойлгомжтой билээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …