• Өнгөрсөн арванхоёрдугаар сард Рин Тинтогийн зүгээс далд уурхайн удаан хүлээлгэсэн асуудал шийдэгдсэн гэж мэдээллэж байв. Үүний дараа уг ажлын бэлтгэл болгож Рио Тинтогийн шинэ гүйцэтгэх захирал Jean-Sebastien Jacques-ийг томилох гэж байна. Тэрээр Оюу толгойн далд уурхайн гэрээг байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн юм.
• Deutsche Bank-ний шинжээчид “Рио Тинто, Turquoise Hill, Монголын засгийн газар нь Оюу толгойн далд уурхайн хөгжүүлэлтийг эхлүүлэх эцсийн шийдвэрийг хоёрдугаар улиралд багтаан батлана гэсэн хүлээлттэй байна. Бид Риогийн эзэмшиж буй 34 хувийг 4.7 тэрбум ам.доллар буюу нэг хувьцааг нь 3.5 ам.доллар гэж үнэлж байгаа бөгөөд уг тооцоог нэг тн зэсийн үнийг урт хугацаанд 6,600 ам.доллар байна гэсэн таамаглалд үндэслэсэн” гэж харилцагчиддаа мэдээлжээ.
• Харин Рио Тинтогийн зүгээс өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ ТУЗ-өөс хөрөнгө оруулалтын шийдвэрийг энэ улиралд багтаан гаргана гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн юм.
• 2014 оны аравдугаар сард далд уулхайн хөрөнгө оруулалтыг 4.9 тэрбум ам.доллар гэж Рио Тинто үнэлж байжээ. Харин Deutsche Bank-ний зүгээс барилгын зардал буурч байгаа учраас 4 тэрбум ам.доллар хүртэл буурна гэж тооцоолсон байна.
• Уг мэдээлэл зах зээлд цацагдсанаар хувьцааны ханш өчигдөр Нью Йоркийн биржид 1.08%-иар өслөө.
• Эх сурвалж: http://www.theaustralian.com.au
Түлхүүр үгуул уурхай
Санал болгох мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …