Монголын сэтгүүлчдийн төлөөлөл ӨМӨЗО-д айлчиллаа

IMG_7684МСНЭ болон ӨМӨЗО-ны Ардын хэвлэлийн хорооны хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын 23 сэтгүүлчид  ӨМӨЗО-ны Хөх хотод айлчлан “Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-д оролцлоо. Манай сэтгүүлчид уулзалтанд оролцохыг зэрэгцээгээр  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, тус орны бүтээн байгуулалт, шинжлэх ухааны ололт амжилтыг амьдрал ахуйд нэвтрүүлж байгаа байдалтай газар дээр нь танилцаж, санал бодлоо солилцсон 5 өдрийн айлчлалыг амжилттай хэрэгжүүллээ.

“Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-ын үеэр ӨМӨЗО-ны  Цахим сэтгүүл зүйн байгууллагын зүгээс шинэ тутам хөгжиж байгаа цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүрээнд хоёр улсын хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллах, хамтарсан мэдээллийн вэб сайт байгуулах тухай асуудлыг дэвшүүлэн тавьсан  юм.

13120642_1121663711188102_1265329891_o

Айлчлалын үеэр  ӨМӨЗО-ны Ордос хот дах Чингис хааны онгоны хаврын тахилгад оролцсон юм.se8gj7dlu9c23df5phoh059n1_l 1qkmabto0q8aaj4ajtk3k4ngd7_l

“Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-ын үеэр ӨМӨЗО-ны  Цахим сэтгүүл зүйн байгууллагын зүгээс шинэ тутам хөгжиж байгаа цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүрээнд хоёр улсын хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллах, хамтарсан мэдээллийн вэб сайт байгуулах тухай асуудлыг дэвшүүлэн тавьсан  юм.

Энэ үеэр манай сэтгүүлчид ӨМӨЗО-ны “Монгол өвс” төвөөр зочилсон юм. Энэ газар нь  ар өвөр монголд ургадаг бүхий л ургамлын болон хөрсний  талаарх судалгаа явуулах, ялангуяа халуун хүйтэнд тэсвэртэй ургамлыг лабораторид туршилт явуулан олж тогтоох, хуурай, хагас хуурай хөрсөнд ургах боломжтой ургамлыг бойжуулан тарьж ургуулах цөлжилтийг зогсооход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг саармагжуулах, ногоон байгууламжийг бий болгох, малын бэлчээрийг өргөтгөх зорилгоор “Монгол өвс” ботаникийн байгууллагыг анх байгуулжээ. Өвөрмонголчуудын хувьд хаа сайгүй мод тарих ажлыг дэмжиж, уулын бүс, нам дор газар, хотын зах төв хаа сайгүй модлог ургамал тарьж, ирээдүйд ногоон хот байгуулахаар зорьж байна. Энэ ажлыг  төрийн бодлогоор дэмжиж байгаа аж.  13090356_1121663521188121_1134517144_n 13115370_1121663527854787_971537977_n 13140630_1121663531188120_421538834_n

Мөн Монголын сэтгүүлчдийг ӨМӨЗО-ны  шинэ хот болох Ордос хотын бүтээн байгуулалт болон  дэлхийд алдартай Монмилк /Мengniu/ үйлдвэртэй танилцуулллаа. Тус үйлдвэр нь 1998 онд анх жижигхэн мухлагт байгуулагдаж байсан бол өдгөө дэлхийн  нийт хүн амын сүүний хэрэглээний 4 литр тутмын 1 литрийг нь дангаараа  хангадаг Мега үйлдвэр болж чаджээ. Үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаа нь автомжуулагдсан нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн төдийгүй  хүнээс хамааралтай алдаа гарахаас бүрэн сэргийлсэн үйлдвэр болсон байна.13115416_1121668444520962_1702941958_n 13115804_1121668114520995_1994147623_n 13115845_1121668097854330_845238853_n

Монголын сэтгүүлчдийн баг Ордос хот орж Их эзэн Чингис хааны онгонд  хүндэтгэл үзүүлээд дараа нь шинэ тутам хөгжиж байгаа Ордос хотын бүтээн байгуулалттай танилцсан юм.IMG_8241 IMG_825013087471_1121675734520233_5481944763895146254_n13119066_1121675637853576_7297599104167083051_n13133276_1121675684520238_7713790398058514917_n

Ц.Мөнх

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …