Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дунд сургуулийн сурагч охидыг бэлгийн дарамтанд байлгадаг уламжлалт балмад үйлдлийн тухай өмнөд рүү дүрвэж ирсэн хэсэг хүмүүс мэдээлжээ. Охидын хамгийн балчир нь 13 настай бөгөөд тэднээс эхлээд эрүүл мэндийн шинжилгээ авч, онгон охидыг сонгодог гэжээ. Ким Чен Ун тэднийг өөртөө болон төрийн өндөр албан тушаалтнууд, найзууддаа “үйлчлүүлдэг” гэсэн байна.
Үүгээр ч зогсохгүй охидыг секс үдэшлэгт оруулж тоглоом тоглуулаад хожигдсон тохиолдолд үсийг олны нүдэн дээр хусдаг дүрэмтэй аж. Охидын заримыг массажны сургалтанд хамруулж, заримыг нь мэргэжлийн түвшинд дуулж бүжиглэж сурахыг шаарддаг тухай Их Британийн Daily Mail мэдээлсэн байна. Энэ уламжлал нь Хойд Солонгосын удирдагч Ким Ир-Сений үеэс эхлэлтэй гэнэ.
Ким Чен Ун эцгийгээ өөд болсноос хойш гурван жилийн турш энэ уламжлалыг халсан ч саяхан эргэн сэргээсэн тухай Chosun Ilbo мэдээлжээ. Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр уг үйл ажиллагааг “Koryo” зочид буудалд байрлах өндөр нууцлал бүхий бүлэглэл үйлддэг байна. Ингэж бэлтгэсэн охидыг 20 нас хүрмэгц төрийн албан хаагчидтай хүчээр гэрлүүлдэг аж. Ингэхдээ охид царайлаг, хөөрхөн байх тусмаа өндөр албан тушаалтантай гэр бүл болдог гэжээ.
Ийнхүү дунд сургуульд байхаасаа бэлгийн дарамтанд өртсөн охидын нэг болох Ми Яан хожим Өмнөд Солонгост дүрвэн ирж, 2010 онд Marie Claire сэтгүүлд ярилцлага өгч байжээ. Тэрээр 15 настайдаа сонгогдож, Ким Чен Ирийн үйлчлэгчээр очиж байсан тухайгаа дэлгэсэн юм.
эх сурвалж: eaglenews.mn