Өмнөд Суданд алба хааж байгаа энхийг сахиулагчын 7 настай охиныг 23 настай гаж донтон залуу оролдож бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэг БЗД-ийн 14-р хороо, Консулын 2…… тоотод гарчээ. Энэ бусармаг хэргийг Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн харьяат Г.Б гэгч БХИС-ын ахлагчийн курсд сурдаг залуу үйлджээ. Бүр худ ургийн холбоотой агаад хотод ирэхдээ хохирогчынд байдаг байсан гэнэ. Хохирогчын аав нь Өмнөд Суданд энхийг сахиулах албанд үүрэг гүйцэтгэхээр явсан хойгуур энэ жигшүүрт хэрэг үйлдэгджээ. Болсон явдлыг хохирогч охины ээж санамсаргүй мэдэж. Орой унтах гэж байхад нь 4 настай бага хүү нь “секс секс” гээд ярад байхаар нь ээж нь гайхан асууж. Тэгэхэд хүү нь секс гэдгийг Б агаа аниа дээр гараад хөдлөөд байхыг хэлдэг гэжээ.
Цочирдсон ээж нь 7 настай охиноосоо асууж шалгааж байж Б ах гуайг дээр нь гараад бандаашаа шувтлаад хөдлөөд байдаг болохыг хэлүүлж чаджээ. Бүр 4 удаа “шээсэн” гэнэ. Эхний удаад ээжийг нь амралтанд явсан хойгуур охины өвөрт орж жинсэн өмдөө тайлаад дээр нь гарч хөдөлжээ. Дараагийн удаад бүр даварч хоёр хүүхэд, өвчтэй эхийгээ асардаг ээж нь дөрин ажилдаа ядраад нам унтаж байхад нь охиныг өврөөс нь сэмхэн тэврэн авч орондоо оруулаад мөн л “шээжээ”. Хамгийн сүүлд охины эрхтэн лүү хуруугаа хийсэнд ёолж гэнэ.
Энэ үед азаар бага дүү нь орж ирээд Б агаа тоглоё гээд үснээс нь татаж болиулжээ. Энэ мэтээр 4 удаа бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэг үйлдсэн нь батлагдаж. БХИС-ын сонсогч залуу байцаагч нар хүчээр хэрэг хүлээлгэсэн хэмээн зүтгэж. Хэрэгтний аав ээж нь хохирогчын эхэд “охины чинь онгон хальс цоороогүй байна, чамд хохирсон зүйл алга, миний хүүг гүтгэлээ” хэмээн дайрсан гэнэ. Шүүх гаж донтонд чанга дэглэмтэй хориход зургаан жил хорих ял ногдуулжээ.