Эклерийн үйлдвэрийн ажилчдаас гэдэсний өвчин үүсгэгч нян илэрчээ

“Ньюсвийтфүүдс” болон “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлсэн эклерээс үүдэлтэй хоолны хордлогоор одоогийн байдлаар нийт 145 хүн өвдөөд байгаа билээ.

0d592b528dac570435744cfa0799b9f124050def

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь олон хүнийг хордуулсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Ньюсвийтфүүдс” ХХК дээр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж очиж, бодит байдалтай нь биечлэн танилцаж, тэнд шалгалтаар ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчидтай уулзсан юм.

Өнөөдрийн байдлаар нийт 145 хүн эклерт хордсон байгаагаас тэдний 96 нь ХӨСҮТ эмчлүүлж байгаа бөгөөд  48 хүн нь эмнэлгээс гарчээ. Хордлого гарсан даруйд “Ньюсвийтфүүдс”, Олон сүм ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн, түгээсэн бүтээгдэхүүнийг эргүүлэн татуулж, улсын байцаагчийн акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоосон аж.

Харин “Ньюсвийт фүүдс” ХХК-ийн  564 эклер, үйлдвэрийн  байранд байсан 586, хугацаа дууссан  бусад нэрийн  нийт 1105, “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехэд үйлдвэрлэсэн чанар, аюулгүйн баталгаажилтгүй  эклер болон бусад нэрийн  1457  ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч Цагаан давааны хогийн цэгт устгасан байна.

Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Цолмон хэлэхдээ “Бид хоолны хордлого гарснаас хойш өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа. Одоогоор хордлого юунаас гарсныг нарийн тогтоохоор таван шинжилгээг нэмэлтээр авч Нийслэлийн төв лабораторид шинжлүүлж байна.

Шинжилгээний дүн хараахан гараагүй байгаа. ХӨСҮТ-өөс “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчин, 4 хүнсний дэлгүүрийн 13 ажилчин нийт 24 хүнээс шулуун гэдэсний арчдаст шинжилгээ авахад “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчны дөрөв буюу 36.6 хувьд нь, дөрвөн хүнсний дэлгүүрийн 13 ажилчнаас зургаа буюу 46.1 хувьд нь “Salmonella enteritidis” буюу гэдэсний өвчин үүсгэдэг нян илэрсэн байна.

“Ньюсвийтфүүдс” компанид хийсэн шалгалтаар нийт ажилчдын 38 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд огт хамрагдаагүй, бүтээгдэхүүн тус бүрт технологийн заавар боловсруулж баталгаажуулаагүй, мэргэжлийн технологичгүй, эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр биш худалдаанд гаргасан өдрөөр буюу  нэг хоногоор хойшлуулж бичдэг, хадгалах хугацааг 72 цаг гэж буруу бичсэн зэрэг олон ноцтой зөрчил дутагдал илрүүлжээ.

 Эх сурвалж: mgl21.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …