Тэргүүн гэр бүлийн пүүс хууль зөрчжээ

908b6dfc1dd7dbca6617ca3070ecca56Филиппин улсын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн дөрвөн сэтгүүлч эмэгтэй улсынхаа Ерөнхийлөгч Жозеф Эстрадагийн нууц амрагуудын байшинг илрүүлж, улмаар огцруулж чадсан дуулиант эрэн сурвалжлага хийж байсан түүхтэй. Тэдний бас нэгэн бүтээл.

Энэхүү эрэн сурвалжлага нь сэтгүүл зүйн судалгааны үнэтэй арга зүй төдийгүй улс  төр, хууль эрх зүй, нийгмийн үр нөлөөгөөрөө асар их ач холбогдолтой бүтээл болсон билээ.

Нэгдүгээр бүлэг: Тэргүүн гэр бүлийн пүүс хууль зөрчжээ

Үл хөдлөх хөрөнгийн ЖЭЛП корпорациас Аниполо хотод барьж буй 36 ширхэг хоёр давхар байшингуудын барилгаас болж тус дүүрэгт үерийн аюул нүүрлэж байгаа талаар эндхийн Вермонт паркад оршин суугч Флор Розирио болон түүний хөршүүд гомдоллож байна. Ширүүхэн бороотой өдөр уулын энгэрээс үерлэн бууж ирэх ус зарим газар гуяар татаж, зарим газар бүсэлхий хүрдэг гэж тэрбээр ярьж байна.

Энэхүү барилга баригдахаас өмнө борооны ус шагайгаар татдаг, сайндаа л хөлийн булчингаар татдаг байсан гэж оршин суугчид ярьж байна. ЖЭЛП-ийн байшингууд хөрш зэргэлдээ байшингуудаас метр хагасын өндөр суурин дээр баригдаж байгаагаас гадна борооны усыг хуримтлуулдаг хотгоруудад баригдаж байгаагаас байдал улам дордсон гэнэ. Вермонт паркийн замын хөдөлгөөн, хог хаягдал болон эрүүл ахуйн байдал ЖЭЛП-ийн барилга баригдаж эхэлснээс хойш ихээхэн хүндэрсэн гэж энэ орчмын 10 гаран оршин суугчтай ярилцахад мэдэгдэж байна.

Энэ дүүргийн оршин суугчдын гомдлыг барилгажиж буй хотын бас нэгэн сөрөг үр дагавар гэж үзээд анхааралгүй өнгөрч болох боловч хэргийн гол учир нь үер усны аюул бий болгож буй барилгыг бариулж буй ЖЭЛП компанийн эзэд нь Жозеф Эстрада, тэргүүн хатагтай Луиза Пиментел болон тэдний хүүхдүүд болох Хосе “Жинггой”, Жаклин, Хүүд нар юм.

Вермонт парк нь Кезон Ситигээс 10 км зайд орших бөгөөд тэндхийн башингуудыг 1980-аад онд Ста. Лусия компани барьсан юм. Маркосын нэрэмжит хурдны замын хоёр талаар байрлах энэ дүүрэг нь Антиполо толгойн хормойд оршдог. Шинэ барилгын тухай энэ түүхийг бид ямар учраас онцгойлоод байгаа юм бэ гэвэл ЖЭЛП болон түүний гэрээлэгчдийн аль нь ч хуулиар шаарддаг зөвшөөрөл, лицензийг баригдаад дуусч буй 36 байшингийн нэгэнд нь ч аваагүйд байгаа юм.

Эдгээр хууль зөрчсөн үйлдлийг нь үндэслэн 1999 оны гуравдугаар сард Антипологийн захиргаанаас ЖЭЛП-ийн үйл ажиллагааг зогсоох захирамж гаргасан боловч ЖЭЛП түүнийг нь үл тоомсорлон зөвшөөрөлгүй барилгаа үргэлжлүүлэн барьсаар иржээ.

Энэ тухай Сан Хауны захирагч, Ерөнхийлөгчийн хүү Сан Хосе “Жинггой” Эжерситогоос асуухад тэрбээр “ЖЭЛП-ийн тухайд би мэднэ. Харин тэр барилгын төслийн талаар юу ч мэдэхгүй” гэж хариулж байна. Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийнхөн захирагчид хандан Вермонт паркийн оршин суугчдын гомдлын талаар мэдэгдэхэд тэрбээр “Гомдоллож л байг” хэмээн өчжээ.

terguun

ЖЭЛП-ийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч Тэргүүн хатагтай ярилцлага өгөхөөс татгалзсан. Харин ЖЭЛП-ийн Антиполо дахь барилгын инженер Ромео В. Эскалонагийн хэлснээр бол оршин суугчид эсэргүүцэж байгаагаас Сууц өмчлөгчдийн холбоо зөвшөөрөл өгөөгүй ураас бусад зөвшөөрөл олдоогүй гэв. Сууц өмчлөгчдийн холбооны зөвшөөрөлгүйгээр барилгын зөвшөөрөл авах аргагүй гэж тэрбээр нэмж хэлсэн юм.

Гэтэл Вермонт паркийн оршин суугчид хэлэхдээ, Эскалона тэдэнтэй өнгөрсөн долоо хоногт л анх уулзсан бөгөөд Антипологийн захиргаанаас барилгын ажлыг хориглосон захирамжийг ЖЭЛП биелүүлээгүй учраас тэд Сууц өмчлөгчдийн холбооны зөвшөөрөл өгөх боломжгүй гэж үзсэн байна.

Joseph Estrada, mayor of Manila, arrives at Hong Kong International Airport in an attempt to defuse the stand-off over the 2010 bus hostage tragedy.  22APR14

Ерөнхийлөгч Вермонт паркийнхныг хуурчээ. Тэрбээр өөрийн барилгын төслийг эхлэхээс өмнө оршин суугчдад хандан “Би үер усны асуудлыг шийдэж өгнө. Та бүхний байшин барилгыг гэрэл гэгээнээс халхлахгүйн тулд би нэг давхар барилга л барина” гэж амлаж байжээ.

Гэтэл 1998, 1999 онд их хэмжээний барилгын материал зөөвөрлөн авчирч том том барилгын машин механизм ажиллаж эхэлсэн бөгөөд энэ тухайд оршин суугчид гомдол гаргахад хотын захиргааны дугаартай машины жолооч нар “Энэ чинь Ерөнхийлөгчийн бариулж байгаа байшин байхгүй юу, тэнэг минь” гэж хөрш зэргэлдээ суугч Флор Розариог зандарсан байна.

ЖЭЛП-ийн төсөл нь Вермонт паркийн оршин суугчдын тав тухыг алдагдуулаад зогсохгүй барилга барихад заавал шаардагдах олон төрлийн лиценз, зөвшөөрөл авалгүй хууль бус үйл ажиллагаа болсон байна. Үүний анхны нотолгоо бол 1999 оны гуравдугаар сарын 18-нд Антиполо хотын захирагч Анжелито С.Гатлабаяны гарын үсэг бүхий захирамж юм. Түүнд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил явуулахын хориглоод төслийг зогсоох шаардлага тавьсан байв. Гэвч ЖЭЛП нь одоог болтол бүх төрлийн зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажлаа дуусах дөхөж байгаа бөгөөд улмаар бэлэн болсон нийт 36 байшинг худалдах бодолтой байгаа юм.

Гэвч Филиппиний эрэн сурвалжлах төвийн өмнөх нийтлэлүүдийн нөлөөгөөр ЖЭЛП-ийнхэн зарим нэгэн зөвшөөрөл авахаар холбогдох газруудад хандсан байна. Түүгээр ч зогсохгүй зөвшөөрөлгүй барилга барьсан гэдэг үндэслэлээр ЖЭЛП-д мөнгөн торгууль оногдуулсан юм.

Дараагийн алхам болгож Антиполо хотын захиргаа Орон сууцны газрын асуудлыг зохицуулах зөвлөлд хандах бодолтой байгаа юм байна. Энэхүү зөвлөл нь шүүхийн хагас эрх мэдэлтэй бөгөөд зөрчил бүрт 20 мянган песогийн торгууль оногдуулах, буруутай этгээдийг цагдаагаар баривчлуулж хорих эрхтэй байдаг.

Сууц өмчлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч, хуульч Ноэль Парелийн хэлснээр “Хэрвээ ЖЭЛП лиценз, зөвшөөрөл аваагүй нь үнэн бол Ерөнхийлөгчид биднийг удирдан, хууль сахиулах ёс суртахууны эрх байхгүй” юм.

Хоёрдугаар бүлэг: Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй

Үл хөдлөх хөрөнгийн ЖЭЛП корпорацид бизнесийн ашиг сонирхол байгаа явдал нь Ерөнхийлөгч Үндсэн хууль болон авлигын эсрэг хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна. Үнэт цаасны хорооны бүртгэлээс үзэхэд Ерөнхийлөгч ЖЭЛП-ээс 1998 оны арваннэгдүгээр сарын 28-нд гарсан байгаа нь Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш бараг таван сарын дараа болжээ. Төрийн албаны зөвлөлийн дарга Коразон Альма дэ Леоны хэлснээр “Эстрада өөрийн бизнесээс түдгэлзсэн тэмдэглэл тэднийд байхгүй” гэв.

Үнэт цаасны хорооны бүртгэлээс үзэхэд ЖЭЛП-ийг 1992 оны байгуулагдсанаас хойш тэр үед Дэд ерөнхийлөгч байсан Эстрада энэ компанийн гол хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 1998 оны арваннэгдүгээр сараас хойш бизнесээс түдгэлзсэн хэдий ч үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор иржээ. Эстрада ЖЭЛП-ийн Антиполо хот дахь барилгын ажлыг 1997-1998 онуудад идэвхтэй удирдаж, тэнд байнга очиж байсныг тэндхийн оршин суугчид нотолж байна.

Барилгын инженер Ромеро В.Эскалона оршин суугчдад ярихдаа “Ерөнхийлөгчтэй байнга уулздаг, тэрбээр гол төлөв баасан гарагт барилга дээр ирдэг” гэсэн байна. Мөн бид түүнтэй ярилцахад ЖЭЛП-ийн эздүүдтэй байнга зөвлөж ажилладаг гэсэн боловч нэрсийг нь хэлэхээс татгалзсан юм.

Дээрхээс үзэхэд Ерөнхийлөгч Үндсэн хуулийн долдугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчиж байна гэж үзэж болохоор байна. Энэ заалтад “Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүд шууд буюу шууд бусаар аливаа  нэг мэргэжлийн ажил хийх, аж ахуйн үйл ажиллагаанд оролцох буюу Засгийн газартай байгуулсан гэрээ, эсвэл зөвшөөрөл, олгосон тусгай эрхтэй холбогдсон санхүүгийн ашиг сонирхолтой байхыг хориглоно” гэжээ.

ЖЭЛП анх 1992 оны есдүгээр сарын 21-нд буюу Эстрада Дэд ерөнхийлөгч болсноос гурван сарын дараа байгуулагдсан юм. Тус компанийн нэр нь Тэргүүн гэр бүлийн нэрсийн эхний үсгүүд буюу Жозеф Эстрада, ЛуизаПиментелийн нэрсийг илэрхийлдэг. Энэ хоёроос гадна тэдний хүүхдүүд хувьцааг эзэмшдэг.

1998 оны арваннэгдүгээр сарын 20-нд Эстрада өөрийн хувьцааг эхнэртээ шилжүүлсэн тухай Үнэт цаасны хороо 1999 оны гуравдугаар сарын 05-нд Төрийн албаны зөвлөлд мэдэгдсэн баримт байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …