Португалын 24 настай залуу Эзэн хаан Себастиогийн 126 жилийн настай хөшөөнд авирч гарч сельфи хийх гэж байгаад хөшөөг түлхэж унагасан байна. Ингэснээр эртний түүхт хөшөө олон хэсэг тарж бутарчээ. Түүхт хөшөөг сүйдсэн залууд нийслэл Лиссабон хотын эрх баригчид эрүүгийн гэмт хэрэг үүсгэхээр төлөвлөсөн тухай эх сурвалж мэдээллээ.
Орон нутгийн цагдаагийн газраас мэдэгдсэнээр, залууг гартаа камер бариад хөшөө рүү авирч гарах оролдлого хийж байх үед хөшөө биеийн жинд нь татагдаж унасан байна. Энэ осол энэ сарын 3-ны өдөр Лиссабон хотын Ротио өртөөний төвд болжээ. Залууг хэргийн газраас зугтах гэж байхад нь цагдаа нар барьсан боловч одоог хүртэл түүний хэн болох тухай зарлаагүй байна.
Эх сурвалж: Time.mn