Бен Аффлек, Женнифер Гарнер нар гэр бүлээрээ зугаалж байна

Холливудын алдарт хосууд болох Бен Аффлек,  Женнифер Гарнер нар хүүхдүүдийн хамт Лондонд зугаалж яваад папараццичдын дуранд өртжээ.

Тэд өнгөрсөн оны долдугаар сард Бен Аффлекийг хүүхдүүдийнхээ асрагчтай орооцолдсоноос болж салах болсноо зарлаж байсан юм.

Гэвч тэд өдийг хүртэл гэр бүлээ цуцлуулаагүй байгаа бөгөөд харин ч эргэн нийлэх гэж оролдож байгаа бололтой.

Бен Star болон People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би Женниферыг эргүүлж авахыг, гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрахыг туйлын их хүсэж байгаа” хэмээн хэлж байсан юм.

Тэд 2 охин, нэг хүүтэй  бөгөөд Виолет 10 настай, Серафина 7 настай, Самуил 4 настай аж.

С.Энэрлэн

Breakingnews.mn

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …