БНХАУ-ын нэгэн иргэн хилсээр 23 жил хоригдсон нь тогтоогдож, Хятадын засгийн газраас 2,8 сая юань буюу 420 мянган долларын нөхөн олговор авчээ.
Чэнь Мань хэмээх уг эрийг айлын байшин шатаан, хүний амь бүрэлгэсэн хэргээр 1992 онд баривчилсан аж. Ингээд хоёр жилийн дараа түүнд түдгэлзүүлэх нөхцөл бүхий цаазын ял оноосон байна. Сэжигтэн эрийн зүгээс, цагдаагийнхан түүнд хилсээр ял үүрүүлэхийн тулд тамлан зовоох арга хэрэглэсэн гэж давж заалдсан хэдий ч өчнөөн жилийн дараа буюу 2015 оны хоёрдугаар сард хэргийг ахин шалгуулахаар буцаажээ. Ингээд эцэст нь 2016 оны хоёрдугаар сард хэрэг нь цагаадан суллагдсан аж.
Хорих газраас суллагдсаны дараа Чэнь Мань 9,6 сая юань буюу 1,4 сая долларын нөхөн олговрыг эрх баригчдаас шаардсан байна. Шүүхийн зүгээс уг шаардлагыг үндэслэлтэйд тооцон, нөхөн олговрын тодорхой хувийг төлөх тогтоол гаргажээ. Ингээд хилсээр хоригдсон 8347 хоногийн нөхөн олговорт 1,8 сая юань, үлдсэнийг сэтгэл санааны хохирлын төлбөр болгон өгсөн аж.
Эх сурвалж: ZONE.MN