Энэ сарын 13-ны өдөр дөрвөн настай хүү өөрийгөө буудаж, хөнөөсөн харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул багийн нутагт дөрвөн настай хүү “Тоз-8” маркийн буугаар өөрийгөө буудаж, хороосон байна.
Хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн газраас галт зэвсгийг хүүхэдтэй ойр, ил байрлуулж, замгийг цоожлохгүй, сумтай орхих зэрэг ноцтой алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Etoim.mn