8 настай хөвгүүд дэлгүүр “дэлбэлэв”


Найман настай хоёр хөвгүүн тоглоом наадгайд дэндүү дуртай учраас хулгай хийхээр шийдэж, тоглоомын дэлгүүрийг дээрэмдсэн аж. Германы Бавари мужийн энэ хоёр хөвгүүн тоглоомын дэлгүүрээс 220 еврогийн үнэ бүхий зүйл хулгайлжээ. Сайн эрс лангуун дээрээс тоглоом аваад бие засах газар руу очиж, савнаас нь гаргаад үүргэвчиндээ хийж байсан гэнэ.

Эхний өдрөө тэд ийм замаар 180 еврогийн үнэ бүхий тоглоом хулгайлсан байна. “Амташсан хэрээ 13 дахина” гэгчээр тэд маргааш өдөр нь яг нөгөө аргаараа үзэхээр шийдсэн ч хамгаалагч нь тэднийг дэндүү олон удаа бие засах өрөө рүү явсан тул сэжиг авчээ. Хөвгүүд бие засах өрөө рүү хайрцагтай зүйл барьж ороод хоосон гарч ирж байсан нь сэжиг төрүүлсэн гэнэ.

Ингээд тэдний үүргэвчинд үзлэг хийтэл 40 еврогийн үнэ бүхий тоглоом гарч ирсэн аж. Өмнөх өдрийнх нь хяналтын камерын бичлэгийг шүүж үзтэл хоёр сайн эр мөн л даамгай хулгай хийсэн нь тогтоогджээ. Байдал эвгүйтэнгүүт хөвгүүд герман хэл мэдэхгүй болж жүжиглэсэн байна. Гэрт нь очиж нэгжлэг хийх үеэр биеэ тун ч сайн барьж байсан гэнэ шүү.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …