Цаазын ялыг сэргээнэ

Филиппин улсад өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан билээ. Сонгуульд хотын дарга асан Родриго Дютерт ялалт байгуулсан юм. Тэрбээр өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ цаазын ялыг сэргээх саналтай байгаагаа илэрхийлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

Мөн сэжигтэн эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд буудах эрхийг цагдаа нарт олгохоор төлөвлөж буй гэнэ. Филиппин 2006 оны нэгдүгээр сард цаазын ялыг халсан юм.

Родриго “Хар тамхины гэмт хэрэгтэн, хүчин болон хүний аминд хүрсэн, хулгай хийсэн хүмүүст хийсэн хэргээс нь хамааран ялын дээд хэмжээг оноох хэрэгтэй. Филиппин цаазын ялгүй болсноор гэмт хэргийн хандлага 10 дахин өссөн” гэжээ.

Тэрбээр тангарагаа өргөөд оройн 2.00 цагаас дэлгүүрүүд архи, согтууруулах ундааг зарахыг хориглохоор болсон байна.

shuud.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …