Москвад банк барьцаалжээ

ОХУ-ын Москва хотод банк барьцаалсан хэрэг гарсан талаар “www.mosday.ru” мэдээллээ. Зэвсэглэсэн этгээд өчигдөр 17.37 цагийн үед “Московский кредитный банк” руу нэвтэрч, ажилчдыг нь барьцаалсан аж.

Барьцаалагч цагдаагийнхан хандан “Тэднийг суллахын тулд надад 4.7 сая рубль өгөх ёстой” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн цагдаагийнхан шаардлагыг нь биелүүлэхгүй бол барилгыг дэлбэлнэ гэж хэлсэн байна.

Цагдаагийнхан барьцаалагчтай хэлэлцээр хийх үеэр тусгайгийнхан барилгад нэвтэрч, түүнийг устгажээ. Дотоод хэргийн яамнаас хэвлэлийнхэнд “Барьцаалагч амиа алдсан. Барьцааны иргэд цочирдсоноос өөр ноцтой зүйл болоогүй” гэж  мэдэгдсэн байна.

shuud.mn

Санал болгох мэдээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн …