Ц.Оюунбаатар: Улаанбурхан өвчний тархалт буурч, ЭМ-ийн салбарт сахилга хариуцлага дээшилж байна

image001Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатартай улаанбурхан өвчний тархалт, вакцинжуулалт болон эрүүл мэндийн салбарын асуудлаар цөөн хором ярилцлаа.

Улаанбурхан өвчний  дэгдэлт олигтой буурахгүй  байна гэсэн  мэдээ байна?

-Тавдугаар сарын 06-наас тавдугаар сарын 13-ныг хүртэлх нэг долоо хоногийн хугацаанд улсын хэмжээнд  улаанбурхан өвчний сэжигтэй 1538 тохиолдол бүртгэгдсэн гэсэн тоон мэдээлэл байгаа. Тэгэхээр өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчний тархалт 16 хувиар буурсан гэсэн үг.image003

Улаанбурхан өвчний тархварзүйн муруй, 7 хоногоор

Улаанбурхан өвчний тархалт Улаанбаатар, Хэнтий, Өвөрхангай, Говь-Алтай аймагт    өндөр дүнтэй байна. Улсын онцгой комиссын даргын тавдугаар сарын 02-ний өдрийн тушаалаар “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан доор улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг  тавдугаар сарын 12-ноос эхэлсэн. Урьдчилан сэргийлэх вацкинд хамрагдсан байдал одоогоор 52,1% хувьтай байна. Дархлаажуулалтын түр цэгийг 900 газарт, нүүдлийн 300 цэгийг богино хугацаанд байгууллаа. Улсын хэмжээнд 324.944 хүн дархлаажуулалтад хамруулаад байгаагаас аймгуудын хэмжээнд 55,2 хувь,  нийслэлийн хэмжээнд 48,9 хувьтай байна. Тэгэхээр вакцинжуулалтын үр дүнд өвчний тархалт зохих төвшинд буурч байна гэсэн үг.

image005

Улаанбурхан өвчний тархалт, аймгаар

Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад  хэрхэн хамрагдах вэ?

-18-30 насны оюутан залуус  харъяалал харгалзахгүйгээр   хамгийн ойрхон байрлах өрх, сумынхаа болон   аймаг дүүргийн эрүүл мэндийнхээ  төв, эсвэл  их, дээд сургуулиудад байрших  дархлаажуулалтын түр цэгүүдэд  очин  вакцинд хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар  их, дээд 28 сургуулийн 30.000-аад оюутан урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаад байна. Үүнээс ШУТИС, ХААИС, МУИС дархлаажуулалтыг сайн зохион байгуулан ажиллаж байна. Дархлаажуулалтын түр цэгүүдэд 1200 гаруй эмч, 350 сувилагч болон анагаахын сургуулийн оюутнуудыг сургаж нэмэлтээр ажиллуулж байгаа.

-Вакцинжуулалтын үр дүнд энэхүү аюултай өвчний дэгдэлт зогсох уу?

-Би дээр хэлсэн. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 16 хувиар буурсан. Бууралттай байгаа. Одоо вакцинжуулалтыг эрчимтэй хийж, нийтийг хамарч чадвал өвчний дэгдэлт зогсоно гэж манай болон олон улсын мэргэжилтнүүд хэлээд байгаа юм.   Өвчний тухай сэрэмжлүүлэг, видео,  тараах материалуудыг олон нийтийн газруудад байршуулсан. Өвчний талаарх иргэдийн мэдлэг сайжран хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагийн үр дүнд  өвчний тархалт багасч байна. Манай  яамны зүгээс шат, шатны олон ажлыг хийж байна. Бидний гол хүлээгдсэн ажил бол улаанбурханы эсрэг вакцинжуулах 18-30 насныханыг хамруулах ажил юм. ДЭМБайгууллагын дэмжлэгтэйгээр вакцины захиалгыг авч энэ сарын 12-ний өдрөөс эхлэн орон даяар хийж эхэллээ. Вакцинжуулалтын ажилд ЭМСЯ бүхий л нөөц боломж, хүн хүчээ дайчилж байгаа. Түүнчлэн ЭМСЯ-ы харьяа нэгдсэн эмнэлэг, салбарын, дүүргийн, өрхийн эмнэлгийн ажилтнууд айл өрх нэг бүрээр явж, залуучуудыг вакцинд хамруулах зөвлөгөө, тусламж үзүүлж,  өвчилсөн тохиолдолд эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг эрчимтэй явуулж эхэллээ. Энэ сардаа бид бүх хүч анхаарлаа үүнд чиглүүлэн ажиллана.

image007

Сэрэмжлүүлэг, өвчний талаар видео болон тараах материалуудыг байршуулж байгаа

Эрүүл мэндийн сайдын хувиар эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцсан  уу, Засгийн газраас  эмнэлгийн ажилтнуудын  ажиллах нөхцөл байдлыг сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Салбар хариуцсан сайдын хувиар эмнэлгийн  нөхцөл байдалтай танилцан авч байгаа арга хэмжээнүүдэд нь байнга анхаарал хандуулж байна. Улаанбурхан өвчний  дэгдэлтийн   үед ХӨСҮТ дээр очиж ажиллан  шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг нь шийдвэрлэсэн.

image009

ХӨСҮТ-д улаанбурхан өвчний тархалт, эмнэлгийн нөхцөл байдалтай танилцав

Засгийн газраас 945 тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад зориулан гаргаж вакцинжуулалтыг эхлүүлсэн. Сүүлд нийслэлийн ХУД-ийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, ХААИС дээр ажиллан өвчний тархалт, нэмэлт вакцинжуулалтын явцтай  танилцлаа.image011

ХААИС-ийн оюутнуудын урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын явцтай танилцав

image013

Вакцинд хамрагдсан залуучуудад тэмдэглэгээ хийв

Иргэд вакцинжуулалтад идэвхитэй хамрагдаж байгаа нь сайшаалтай. Биеэ эрүүл байлгана гэдэг бусдын болон өөрийнхөө өмнө хүлээж байгаа том үүрэг, хариуцлага юм.

Эмнэлгийн нөхцөл байдлыг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудын  цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Гэхдээ улс орны эдийн засаг  хүндрэлтэй байгаа нь шууд сөргөөр нөлөөлж байна.image015

ХУД-ийн эмнэлгүүдэд ажиллав

– Улаанбурхан өвчний тархалт хэзээ бүрэн зогсох вэ?

Өвөл, хаврын бэрхшээлийг давлаа. Ази, европоор тархсан улаанбурхан өвчний дэгдэлтийг намжааж эхэллээ. Халдвар тээгч болох 18-30 насныхныг бүрэн вакцинжуулж чадвал өвчний тархалт  бүрэн зогсоно. Цаг дулаарах нь эерэгээр нөлөөлнө. Эмч, сувилагч нар үнэхээр баатарлаг хөдөлмөрлөж цаг наргүй, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.

Эрүүгийн шинэ хууль эмч нарт халгаатай хууль болсон гээд байгаа. Салбарын яам нь сайдгүй байна гээд эрүүл мэндийн салбарыг тойрсон  хэл ам дуусахгүй байгаа. Үүрэг гүйцэтгэгчийн хувьд та Эрүүгийн шинэ хууль болоод эрүүл мэндийн салбарыг тойрсон холбогдох асуудалд  ямар байр суурьтай байна вэ?

– Эрүүл мэндийн салбар эзэнгүйдээд, үйл ажиллагаа нь сулраад байгаа зүйл  алга. Харинч бүр ажил хүлээж аваад сахилга хариуцлагыг чангатгах, эрүүл мэндийн салбарын хүнд суртлыг арилгах  тухай 449 дүгээр тушаал гаргаж биелэлтэд нь хяналт мониторинг хийж, үйлчлүүлэгч ард иргэдийн санал шүүмжлэлийг тогтмол авч ажиллаж байна. Олон нийтийн санаа бодол эрүүл мэндийн салбарт эерэг байгаа дүгнэлт гарч байна. Эрүүл мэндийн салбарт олон төсөл, тендер байдаг. Үүнийг тойрсон бизнесийн, болон төрийн зарим ажилтаны ашиг сонирхол, элдэв явуулга ноцтой шүүмжлэл дагуулж байна. Иймд ЭМС-ын сайдын 2016 оны тавдугаар сарын 10-ний өдрийн А-163  тоот тушаал гаргаж, 200 саяаас дээшхи хэмжээний бүх тендер, худалдан авах ажиллагааг Засгийн газрын агентлаг болох Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн. Ингэснээр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн “Цахим эрүүл мэнд” төсөл шиг авилга, хэл ам дагуулсан асуудал дахин гарахгүй болно.   АТГ, цагдаа шүүхээр орж хэдэн жил дамнасан заргууд зогсоно гэсэн үг. II эмнэлгийн хашаанд баригдах оношлогооны төвийн 60 сая ам долларын барилгын тендерт БНСУ-ын хоёр компани орж хоорондоо 2013 оноос хойш заргалдаж, АТГ, Сангийн Яам, Нийслэл гээд холбогдоогүй газаргүй.  Энэ хэрэг дөрвөн жил үргэлжилсэн баримт байдаг. Монгол маань бүр олон улсын компаниудын хэрүүлийн талбар, авилгажсан улс болсон. Ийм ноцтой баримт нэг бус тааралдаж байна. Яамны болон төрийн ажилтнуудаа элдэв хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлж ийм арга хэмжээ авч байна. Би прокурор, мөрдөн байцаагч биш сайд шүү дээ.   Шинэ эрүүгийн хуулийн хувьд, хүний эрхийн хуульчийнхаа хувиар хүний эрхээр мэргэшсэн бусад нэр бүхий хуульчдийн хамт “Шинэ Эрүүгийн хууль”-ийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байгаа талаар Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж хүргүүлсэн байгаа.

Сахилга хариуцлагыг сайжруулах тухай 449 дүгээр тушаал амжилттай хэрэгжиж байна

-Та  үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод хагас жил гаруй боллоо.  Дараагийн засаг солигдтол сайдын томилгооны асуудал яригдахгүй нь ээ ?

-Би сайд томилдог албан тушаалтан биш. Засгийн газар дээр ярьж, УИХ-д өргөн  барих болно. Ерөнхий сайдын итгэл хүлээлгээд хий гэсэн ажлыг алдагдуулалгүй  төрийн албаны ачааг үүрч, зүтгэж явна. Мэдээж эрүүл мэндийн салбарынхан хөдөлмөрч, мэргэжилдээ эзэн болсон сайхан хамт олон. Харин удирдлагын  менежмент дутагдсан, доголдсон алдааг давтаж болохгүй. ЭМС-ын салбарынхан зургаан сар хуульч мэргэжилтэй сайдтай байж сахилга, зохион байгуулалтаа сайжрууллаа гэж талархаж байна лээ.

– Ярилцсанд баярлалаа

Б.Наранзаяа

Ugluu-logo

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …