Сүйрсэн нисэх онгоцны гадна сүрдүүлсэн үг бичсэн байжээ

996844857424bbf05cf451

Египетэд хориглосон “Лалын ах дүүс” гэдэг террорын байгууллагыг дэмждэг байсан Каирын олон улсын нисэх буудплын ажилтнуудхэдхэн өдрийн өмнө сүйрсэн иргэний нисэхийн “EgyptAir” компанийн А320 нисэх онгоцны гадна талд хоёр жил орчмын өмнө заналхийсэн зүйл бичсэн байжээ.“Нью-Йорк таймс” сайтад ингэж тэмдэглэсэн байна.

Сайтад дурдсанаар, “Бид энэ нисэх онгоцыг сөнөөнө” гэж араб хэлээр бичсэн байжээ. Тэгэхэд нисэх буудлын хамгаалалтын ажилтнууд үүнийг 2013 онд ерөнхийлөгч Мухаммед Мурсийг засгийн эрхнээс зайлуулснаас болоод улс орны дотоод байдал түгшүүртэй болсонтой холбон үзэж байсныг сайтад цохон тэмдэглэжээ.

Сүүлд нь “EgyptAir” компани хэд хэдэн ажилтныг халсан бөгөөд тэд “Лалын ахан дүүс” бүлэглэл болон Мурсигийн хамтран зүтгэгчид байсан нь тодорхой болсон байна. Египетийн бусад нисэх буудал ч мөн ийм арга хэмжээ авсныг сонинд дурджээ.

Ингэхдээ “EgyptAir” компанийн нислэг бүрийн үеэр сэрэмжлэх зорилгоор энгийн хувцастай хамгаалалтын хоёр ажилтан явдаг болсон байна.Сүйрсэн А320 нисэх онгоцонд ийм гурван ажилтанявж байжээ. Аюулаас хамгаалах арга хэмжээнд ингэж анхаарал тавьсан нь юутай холбоотойг тодруулаагүй байна.

Парисаас Каир руу нислэг үйлдэж явсан египетийн нисэх онгоц тавдугаар сарын 19-нд сүйрч, 66 хүн амь үрэгдсэн юм.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …