Олон зуун дүрвэгсэд завьтайгаа хөмөрчээ

Ливийн 500 гаруй дүрвэгсэд Италийн эргийн дэргэдэх Сицилийн тохойд живэх дөхжээ. Тэд дөхөн ирж буй цэргийн хөлөг онгоцноос өөрсөд рүү нь буудах гэж байна хэмээн айснаас эмх замбараагүй бужигналдан завиа хөмрүүлэхэд хүрсэн аж.

Үүний уршгаар таван хүн живж амь үрэгдэн, үлдсэнийг нь аварч чаджээ. Тэднийг ундалж хооллон, дулаан бүтээлэг тарааж өгч, Италийн усан боомтуудад тараан байршуулсан байна.

Сүүлийн найман сарын хугацаанд Газар дундын тэнгисээр дамжин Европ руу 300 мянга гаруй цагаач нэвтрэхийг оролдсон бөгөөд тэдгээрээс хоёр мянга гаруй нь амь үрэгдэн, зарим нь сураггүй алга болсон аж.

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …