Б.Обама Японоос уучлалт гуйхгүй

b6e110637164e9eb169d0d4ba2462793

Дэлхийн хамгийн хүчирхэг Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, Их Британи  гэсэн долоон улсын Төрийн тэргүүн ба Европийн холбооны нэгдсэн Их7-гийн уулзалт энэ сарын 26-27 өдөр Япон улсын Мие мужийн Шима хотын Кашико аралд болсон. Энэхүү уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэлхийн түүхэнд хамгийн анх удаа цөмийн зэвсэг ашигласан Хирошима хотод айлчлахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүний энэхүү айлчал өнөөдөр эхэлнэ. Цөмийн бөмбөг хамгийн анх хэрэглэснээс хойш Японд хөл тавих хамгийн анхны Америк Ерөнхийлөгч нь Б.Обама болж байгаа учир энэхүү айлчлалыг түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэж байгааг ажиглагчид цохон тэмдэглэлээ.

Б.Обамагийн айлчлах мэдээлэл тархсаны дараа хотын оршин суугчид АНУ-ын талаас цөмийн бөмбөгийн дэлбэрэлтээс хойш хэдэн мянган хүн зовж, шаналж байгааг ойлгохыг хүсчээ. Харин АНУ-ын Цагаан ордны тэргүүн цөмийн бөмбөг хаясан явдалд уучлалт гуйхгүй гэж мэдэгдсэн нь зарим талын дургүйцлийг хүргэх шиг боллоо. Гэхдээ тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайнд амиа алдагсдын дурсгалд хүндэтгэл үзүүлнэ хэмээв.

Эх сурвалж: Zuvsongolt.com

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …