Айлд үлдээсэн охинтойгоо 80 жилийн дараа уулзжээ

1933 онд охиноо орхисон эмэгтэй 80 жилийн дараа түүнтэй уулзжээ гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна. 83 настай Дориени Хаммани 99 настай Эйлин Вагнер луу утасдаж, “Сайн байна уу, ээж ээ” гэж хэлсэн гэнэ.

               Сонинд бичсэнээр, Висконсин муж улсын оршин суугч эмэгтэй 16 настайдаа хүчирхийлэлд өртөн, жирэмсэн болжээ. Вагнер охин төрүүлж, түүнийгээ айлд өгчээ. Охиноо үрчлүүлсэн тухай баримт бичгийг судалж, Вагнерийн утас шөрмөсийг интернэтээс олсон Хамманигийн бэрийн сониуч зан хоёр эмэгтэйг уулзахад тусалсан байна.

            Вагнер, Хаммани нар утсаар хэд хэдэн удаа ярьж, дараа нь энэ оны дөрөвдүгээр сард уулзжээ. Төрсөн ээж нь охиндоо түүнийг төрүүлсэн тэр үеийн нөхцөл байдлыг тайлбарлаж яриад, “Тэр өдрүүдэд энэ шившигтэй явдал болсон юм” гэжээ.

              “Миний насанд ээж маань амьд сэрүүн байгаа гэдэгт би одоо болтол итгэж чадахгүй л байна. Ингэж бодох бүрийд бие зарсхийх шиг болдог” гэж Хаммани ярьсан байна.

Вагнер хүчирхийлэлд өртөж, анхны хүүхдээ төрүүлсэн тухайгаа нөхөр болон хүүхдүүддээ хэзээ ч ярьж байгаагүй ажээ. Түүний нөхөр 2006 онд нас барсан байна. Гэвч Дориенийг утасдсаны дараа өөрийн өнгөрсөн үеийн тухай бага хүүхдүүддээ ярьжээ.

 “Ийм өдөр хэзээ ч ирэхгүй байх хэмээн би бодож байсан” гэж Вагнер охинтойгоо танилцсаны дараа хэлсэн байна.

Тавдугаар сард тэд Ээж нарын өдрийг хамтдаа тэмдэглэжээ. Эйлин тавдугаар сарын 30-нд болох 100 насны ойн өдөртөө Дориенийг бас урьсан байна. Хамманн энэ баярт нөхөр, хүү, бэр, ач нарынхаа хамт ирэх гэнэ.

tonshuul.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …