Стивен Спилберг доктор боллоо

5vd17jmjgfbdulhgi53cnr8map

Найруулагч Стивен Спилберг Харвардын их сургуулийн хүндэт доктор болсон талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ амралтын өдөр тус сургуульд зочилж, оюутнуудад “Кино урлаг болон хүний сэтгэлгээ” сэдвээр итгэл тавьсан байна.

Уг илтгэлийн дараа Харвардын их сургуулийн захиргаа найруулагчийг хүндэт доктор цол тэмдгээр шагнасан аж. Спилберг “Би их сургууль төгсөөгүй. Амьдрал надад хичээл заасан. Бас хэн байхыг минь заасан. Та бүхэн азтай цаг үедээ залуухан бас мэдлэгтэй байна. Гэхдээ амьдрал гэх сургуулийг хэзээ ч битгий үл тоогоорой” хэмээн хэлжээ.

Эх сурвалж:Shuud,mn

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …