“Хортой” гоёл

Untitled-2904916012201605300547Гоёх дургүй хэн байх вэ дээ, Зун цаг ч ойртож байна охид бүсгүйчүүд маань гоё ганган зүйлс зүүх их дуртай шүү дээ. Тиймээс та бүхэндээ нэгэн анхааруулга хүргье.

Чихэр идвэл шүд өвдөнө гэдэг шиг пластик гоёл зүүвэл хортой байх нь. Саяхан Канад улсын “CBC Тв-ийн мэдээллийн хөтөлбөрөөр бидний авч зүүж заншсан ээмэг, бөгж, зүүлт гэх мэт зүйлс нь дотроо химийн бодис агуулсан байдаг талаар мэдээллэж байна. Тус химийн бодисийн нэр нь Каадмий, Карцероген энэ нь хор, өмөн үү, хорт хавдар үүсгэгч гэж хэлхэд хэлсдэхгүй. Бүх төрлийн ПЛАСТИК чимэглэлүүд ээмэг, зүүлт, бөгж, бугуйвч нь энэ 2 ХОРООР хийгдэж байгаа аж. Энэ нь хүний биед онцгой хортой, тэр тусмаа хүүхдэд илүү нөлөө үзүүлдэг гэж тус сувгаар эрдэмтэд нотлон ярьж байна. Үүнээс болж олон төрлийн харшил,арьсны эмгэг, хавдарууд үүсдэг гэжээ. Доктор Жералд хэлэхдээ “Туршилтын үр дүнд хамгийн өндөр Каадмийн агууламжтай бүтээгдэхүүн Канадад байна” энэ бол 100% ХОР гэжээ. Aldo, Ardene зэрэг брэнд дэлгүүрүүд болон бусад гоёл чимэглэлийн дэлгүүрүүдийн гоёлууд бүгд дээрхи 2 химийн хорт бодисыг 99-100% ашигладаг нь тогтоогдсон байна. Үүнээс улбаалан тус эрдэмтэд гоёл чимэглэл зардаг дэлгүүрүүдээр гоёл чимэглэл худалдан авч туршилт хийж байгаад дараа нь түүнийгээ лабораторд судлах үе шаттайгаар явуулж ирсэн юм . Бүр цаашлаад гоёл чимэглэлүүдийн ярлик, сав баглаа, боодол дээр байдаг хаягаар Хятадад очиж сурвалжилга хийж нотлож байгаа юм. Гэтэл зарим дугаар нь ашиглалтанд байхгүй дугаар гэж хариулж байна. Үүнээс үзэхэд Монголд орж ирж байгаа чимэглэлүүд ямар байдаг бол. Золгүй зүйл таарч эрүүл мэнд тань эрсдэлд ороход ингээд нэхээд явах хүн юу л бол. Aldo, Ardene гэх эдгээр дэлгүүрүүд нь Канадад төдийгүй дэлхийн маш олон улсад салбартай. Одоо нэгэнт дэлхий даяар хүмүүс мэдээд ирэхээр Брэндийн нэр өөрчлөгдөж бусад орнуудруу шахах магадлал ихсэнэ. Дахиж ийм хямд төсөр, пивор, пластик чимэглэлд битгий мөнгөө үрээрэй. Эрчүүд маань ч гэсэн бэлэг сонгохдоо бодолцохыг хүсье.

Орчуулж товчлон бэлтгэсэн Melody Melody.

Эх сурвалж:  Канад улсын CBC TV 2016.05.29 ны мэдээлэлийн хөтөлбөр “Toxic Jewelry”

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …