Э.Бат-үүл:Улаанбаатар хүүхдэд ээлтэй хот болно

p1ak55su2ki1g1nadfr1i1ca5l3

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг “Хүүхдийн баяр” Чингис хааны нэрэмжит талбайд боллоо. Хүүхдийн баярт 8000 гаруй авъяаслаг хүүхэд багачууд оролцож уран бүтээлээ өргөн барьлаа. Тодруулбал, 500 хүүхэд бишгүүрээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг хөгжимдөж, Төрийн соёрхолт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г  500 морин хуурч хүүхэд  тоглож сонирхуулсан юм. Мөн 1000 хүүхэд  найрал дуу дуулж, Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга бяцхан хүүхдүүд, Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн 1500 хүүхэд уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлбэр үзүүлж, 1000 хүүхдийн парад алхаж хүүхэд багачуудад баяр хүргэсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар  хүүхдийн баярт  оролцож, хүүхэд багачуудад баяр хүргэлээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Улаанбаатар хотоо хүүхэд ээлтэй хот болон хөгжүүлэхийн төлөө бид хичээн ажиллаж байна. Ер нь хот хөгжинө гэдэг бол хүүхдэд ээлтэй болно гэсэн үг юм. Хүүхдэд хэр ээлтэй, аюулгүй байгаагаар нь хотын хөгжлийг хэмжиж болно. Тиймээс хүүхдүүд та бүхэнд бусад орны хүүхдүүд атаархмаар тийм сайхан хотыг хүлээлгэн өгөхийн төлөө бид зүтгэнэ.  Та бүхэнд баярын мэнд хүргэе” гэсэн юм.

p1ak55su2k1gg610gtgb21ooi1mnc2

p1ak55su2kr5i15e41aqeor41iqs1

Харин НИТХ-ын дарга Д.Баттулга, “Хүүхдийн баярын өдрийг Монгол Улс албан ёсоор 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн, өнөөдөр бид 65 дахь удаагаа хүүхдийн баяраа тэмдэглэж байна. Бид хүүхэд багачуудын сурч боловсрох орчинг сайжруулах, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэглдүүлэх чиглэлээр багагүй ажлуудыг хийлээ. 2012 оноос хойш 96 сургууль цэцэрлэгийг шинээр барьж ашиглалтад оруулжээ.

Хоёр жилийн өмнөөс эхлээд сургуулийн орчинд эцэг эхчүүдийг эргүүл хийлгэдэг болсноор сургуулийн орчинд хүүхдийн эндэгдэл 50 хувиар буурсан байна.  “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр, “Гэртээ харих зам” хөтөлбөр гээд НИТХ-аас баталсан томоохон хөтөлбөр  бол хүүхэд багачуудынхаа төлөө Засгийн газартайгаа хамтран хэрэгжүүлэ байгаа томоохон ажлууд юм. Бид хүүхдийн төлөө хийж буй ажлуудаа улам илүү сайжруулахын төлөө хичээж ажиллана гэдгээ энэ өдөр хүүхэд багачууд та бүхэндээ хэлье. Нийслэл хотын хүүхэд бүр эрүүл энх, аз жаргалтай, баяр хөөрөөр дүүрэн байх болтугай” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …