Луврын музейг хаалаа

Европын өмнөд хэсэгт дөрвөн өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Германы хэд хэдэн хотод онцгой байдал зарлаад байгаа бол өчигдрөөс Франц улс онцгой байдал зарлалаа.

Үргэлжэн орсон их хэмжээний борооны улмаас Сена голын усны түвшин 4.15 метрээр дээшилсэн ба Францын 26 хотод аюултай нөхцөл байдал үүсээд байна. Аврах багийнхан 5500 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа ба Парис хот дахь Луврын музейг түр хаажээ.

Мөн метро, автомашины замуудыг хаасан ба Францын төвийн бүс нутгууд болон Парисын 25 мянга гаруй хүн цахилгаан эрчим хүчгүй байгаа аж. Францын цаг уурын мэргэжилтнүүд, сүүлийн 150 жилийн түүхэн дэх хамгийн их бороотой сар болж байна хэмээн мэдээллэжээ.

Түүнчлэн Францаас Украин хүртэл буюу төв европын орнуудаас ирж буй их хэмжээний бороо энэ долоо хоногийн сүүл хүртэл үргэлжилнэ хэмээжээ.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …