Тус улсын Засгийн газраас иргэдэдээ сар бүр 2500 франк буюу 3500 долларыг олгох тухай ярьж байна. Энэ талаар олон нийтийн байгууллагууд нэгдэн Швейцерландын үндсэн орлого нэртэй аян өрнүүлж, иргэдэд ийм их хэмжээний мөнгийг тараах нь зөв эсэхийг тодруулах санал хураалтыг явуулсан байна. Хэрвээ дээрх шийдвэр батлагдвал Швейцарийн Засгийн газар иргэн бүртээ зүгээр суусных нь төлөө сар бүр 3500 долларын тэтгэмж олгох юм.
Шийдвэрт зөвхөн орон нутагт оршин суугаа иргэдээр зогсохгүй хилийн чанадад амьдардаг ер нь хаана ч амьдардгийг нь үл харгалзан иргэн бүртээ дээрх тэтгэмжийг олгоно. Хэрэв улсаас ийм их хэмжээний тэтгэмж өгвөл хүмүүс ажил хийхээ больж, Швейцарь даяар эзэнгүй ажлын байр хэдэн зуун мянгаараа үүсэх эрсдэл гарахыг зарим хүн сануулав. Мөн үүнийг дагаад гадаадаас ажиллах хүч оруулж ирэх асуудал яригдаж, хэзээ нэгэн өдөр Швейцарь нь цагаачдын эх нутаг болох аюултай гэж санал асуулгад оролцсон хүмүүсийн 70 хувь нь хариулжээ.
zuvsongolt.mn