6 настай хүүхэд аавынхаа машинаар найзуудыгаа мөргөжээ

1f56a40251984913great (1)
Цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд үр хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах тухайд сануулсаар ирсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд хүүхдүүд бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдсан гэх мэдээлэл өдөр бүр шахам гарах боллоо. Хоёр хоногийн өмнө портер машинд  цоожлогдсон гурван настай охин машины цонхоор унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өчигдөр машиныхаа түлхүүрийг зоолттой орхисноос болж дотор нь тоглож суусан хүүхэд нь машиныг асааж хамт тоглож байсан хүүхдүүдээ мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 28-р хороо “Хужирбулангийн … тоотод хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэн байна” гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус дүүргийн 28-р хороонд оршин суух, зургаан настай, эрэгтэй А нь хашаанд байсан 37 настай аав Б-ийнхээ “Хьюндай Аксент” автомашины зоолттой байсан түлхүүрийг түлхэн хөдөлгөж, хамт тоглож байсан, долоон настай, эрэгтэй Э, И нарыг мөргөж гэмтээсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа аж. Цагдаагийн албан хаагчид эцэг эхчүүд болон жолооч нарт хандан бага насны хүүхдийн ойр автомашины түлхүүрээ тавихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна. Мөн хүүхдийг бага наснаас нь автомашин барих арга барилд сургаж өвөр дээрээ суулгах зэрэг үйлдлийг хийхгүй байхыг дахин дахин анхааруулж байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …