М.Энхболд: Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдсэн

Монгол Ардын намын сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр морин цагт эхэллээ. Нээлтэнд үе үеийн төлөөлөл оролцон үг үзэл бодлоо илэрхийлсэн юм. Хамгийн ахмад настай буюу 96 настай төр нийгмийн зүтгэлтэнгээс 27 настай залуу нэр дэвшигч хүртэл байж гишүүд дэмжигчдийн халуун уулзалтан дунд өрнөлөө. Хоёр цаг орчим үргэлжилсэн нээлтийн арга хэмжээг нээж М.Энхболд үг хэлж урам зоригоор огшоосон юм. Түүний хэлсэн үгнээс  ишлэвэл:

2

  • “Эртний их түүхийн үргэлжлэл Монгол орон мандан бадарч, ард түмэн төрийн дээдлэж, эвийг эрхэмлэж, байхыг хүсч байна. Бидний сонгуулийн мөрийн хөтөлбөр улс орны түүхэн замд яв цав таарч, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийгдсэн байгааг Монголын нийт иргэддээ уламжлан хэлье ээ. Энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр МАН-ын үе үеийн төлөөлөл болсон шилдэг залуусаараа багаа бүрдүүлэн, мянга мянган гишүүдээсээ шилж сонгон нэр дэвшүүлж байна. Эмэгтэйчүүдийн сор болсон улс орондоо ихийг хийх шилдэг эмэгтэйчүүдээ ч дэвшүүлсэн. Иргэдийн ухаан саруул, сонголт мэргэн байх болтугай. Монголын төлөө бид зүтгэнэ, хамтдаа хөгжинөө”… гэсэн бол,

УИХ-ын сонгуульд долоо дахь жилдээ нэр дэвшиж байгаа хамгийн олон жил УИХ-д суусан хүний хувьд  УИХ гишүүн, хүндэт улс төрч Ц.Нямдоржийн хэлсэн үгнээс ишлэвэл:

– “Хуран цугларсан намын гишүүд дэмжигчид, цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа Монголын ард түмэнд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилж байна. Монголын ард түмэн өнөөдөр надад “ялагдаад үзээрэй” гэж захисан байлаа. Энэ бол МАН сонгуульд ялагдах эрхгүй гэдгийг харуулж байна. Би гунигтай байна. “Улсаа улс шиг хөгжүүлэе хүнээ хүн шиг амьдруулая” гэсэн санаа нь талаар болсонд. Гэр хорооллыг халуун хүйтэн устай хаус хороолол болгоё гэсэн нь талаар боллоо, 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 0 зааж, 3 тэрбумын нөөцтэй байсан эдийн засаг өнөөдөр 3 тэрбумын өртэй болон хувирчээ. Энэ сонгууль дэндүү хариуцлагатай байх болно. Сонгогчдын өнгөрөсөн дөрвөн жилийн сонголтондоо дүгнэлт хийх өдөр ойртож байна. АН-ын дөрвөн жилийн дураараа авирлалтанд цэг тавих сонгууль байна гэдэгт найдаж байна”…

Мөн залуу үеийн төлөөлөл болсон хүмүүс ч өөрийн үг хэл үзэл бодлоо илэрхийлсэн юм.

МАН-ын хүндэт гишүүдээрээ бахархасан, түүхэн цаг үеийг хамтдаа бүтээсэн он жилүүдийг эргэн санагалзсан өнгө аястай боллоо.

Урлаг соёлын төлөөллөөс АЖ Б.Зангад, СТА Б.Амархүү, Эмоци продакшны жүжигчин Г.Нарансолонго нар ахмад болон залуу үеээ төлөөлөн үг үзэл бодлоо илэрхийсэн бол эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл Ачтан эмнэлгийн эмч мөн өөрийн байр суурийг илэрхийлж олон мянган эмч ажилтны дуу хоолой боллоо.

Үе үеийн төлөөлөл болсон залуусын хамтаар НИТХ-д нэр дэвшсэн Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар дэмжигч гишүүдийн зүрхийг огшуулсан үг хэлсэн юм.

Мөн үе тэнгийн анд нь болох УИХ-д нэр дэвшигч Н.Учралын хэлсэн үгнээс :- “Ард түмэн бид сүүлийн дөрвөн жил ядуу тарчиг болж, эдийн засаг элгээрээ хэвтлээ, өнгөрсөн хугацаанд хөгжлийн бодлогогүй явсны жишээ өнгөрөгч дөрвөн жил байлаа. Чинээлэг дундаж давхаргыг бий болгохын төлөө Монголын залуус бид цаг хором бүр хөдөлмөрлөх хэрэгтэй байна. МАН- ахмад, дунд, залуу боловсон хүчнийхээ хүчээр эх орноо хөгжилд хүргэх их ухаан, их туршлага, их бодлого хүний нөөц МАН-д бий”…. тиймээс МАН-даа итгэл хүлээлгэд хамтдаа ялахыг уриалж байна.

13442376_1630261327294475_6697442991824382823_n

Ийнхүү МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлт сүр жавхаатай болж мянга мянган дэмжигч, үнэнч гишүүд нь хүрэлцэн ирсэн юм. Заал дүүрэн намын гишүүд нь хэлсэн үг бүрийг шимтэн сонсож, баярын нулимс унагаж харагдсан. Энэ бүхнээс дүгнэхэд МАН-ын энэ сонгуульд өргөн барьж байгаа мөрийн хөтөлбөрт иргэд санаа нэгтэй, үзэл бодлоороо дэмжин уухайлан дэмжиж, баяр хүргэж байлаа.

Б.Саран

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлэг зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий …