МАН-аас Налайх дүүрэгт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ

IMG_0076100 жилийн түүхт нийслэлийн дагуул хот болох Налайх дүүрэгт Монгол Ардын намын сонгуулийн штаб өнөөдөр сурталчилгааны нээлтээ хийлээ. Сонгуулийн сурталчилгааны нээлт нартай, хуртай цаг агаарын таатай нөхцөлд боллоо хэмээн иргэд ярилцацгааж байаа.

Налайх дүүрэгт буюу УИХ-ын 63-р тойрогт МАН-аас Төмөрбаатарын Аюурсайхан, НИТХ-ын 45-р тойрогт Сайнбуянгийн Амарсайхан нар нэр дэвшиж байгаа юм. Сонгуулийн сурталчилгааны нээлтэд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл оролцон Налайх дүүргийн иргэдэд хандан үг хэллээ.

IMG_0098

Тэрээр хэлсэн үгэндээ: “Монгол улсын Үндсэн хуулийн дагуу Монголын төрийг ард иргэд сонгодог. Монголын төрийг удирдах УИХ-ын гишүүд НИТХ-ын төлөөлөгчийг сонгох Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх дөрвөн жилийн хугацааны мөчлөгт улс төрийн хүчнүүд нэр дэвшигчдийг дэвшүүлж насанд хүрсэн иргэн бүр сонгох эрхээ эдлэх үе ирээд байна. МАН-аас нэр дэвшиж байгаа Т.Аюурсайхан, С.Амарсайхан нар бол шилдэг залуус бөгөөд тэднийг мэдэхийн хувьд мэдлэг боловсролтой, чадвартай, иргэдийн төлөө гэх чин сэтгэлтэй гэдгийг хэлэхэд таатай байна. Т.Аюурсайхны хувьд доод, дунд, дээд төрийн бүх шатны захиргааны байгууллагад ажиллаж байсан арвин туршлагатай. Харин С.Амарсайхны хувьд Налайх дүүргийн уугуул иргэн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Налайхчуудаа төлөөлөн НИТХ-д сууж ажилласан тууштай,  чадвартай, манлайлагч залуу юм. Тиймээс та бүхэн надаас илүү түүний хөдөлмөр, энэ дүүрэгт хийж бүтээсэн ажлуудыг мэдэх байхаа. Ийм чадвартай, мэдлэгтэй, та бүхний төлөө сэтгэл, зүтгэл гаргаж чадах залуусыг МАН-аас Налайх дүүрэгт нэр дэвшүүлсэн. Тиймээс Ардын нам, Т.Аюурсайхан, С.Амарсайхан нарыг сонгохыг уриалж байна” гэв.

Мөн Налайх дүүргийн хөгжлийн төлөө ажиллахаар МАН-аас нэр дэвшиж буй дэвшигчдийн үгнээс ишлэн хүргэе.

IMG_0150

УИХ-ын 63-р тойрогт нэр дэвшигч Т.Аюурсайхан “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн дээд эрхмүүд улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал хэрхэн сүйрүүлсэнийг бид сайн мэднэ. Энэ удаагийн УИХ-д МАН-ын мөрийн хөтөлбөрт Монголын нийт нутгаар явж судлан шинжилсэний үр дүнд гаргасан мөрийн хөтөлбөр бөгөөд нийгэм, эдийн засаг, байгаль орчин, боловсрол гэх мэт 6 салбарыг хамруулсан цогц бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан юм. Итгэлийг нь аваад нуруугаа харуулах хүйтэн сэтгэлтэн би биш. Надад итгээрэй” гэв.

IMG_0166

Харин НИТХ-ын 45-р тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан “Монгол улсын тогтвортой хөгжлийн тулгуур болсон Монгол Ардын Нам “Бид зүтгэнэ, Хамтдаа хөгжье” гэсэн уриатайгаар оролцож байгаа юм. Ирээдүйд Монголын иргэн бүр хүчтэй, бие бялдарын хувьд чийрэг, эрүүл саруул, эдийн засгийн чадавхитай байж дээр доороо бужигнан хэрэлдэх биш дэлхийд ухаанаараа, хөгжлөөрөө, бодлогоороо, эв нэгдлээрээ өрсөлдөх чадвартай улсыг бий болгохын тулд энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байна” гэлээ.

Налайхчууд Т.Аюурсайхан, С.Амарсайхан нарыг нэр дэвшиж байгаад баяртайгаа байгаагаа энэ үеэр уламжилж байв. Мөн Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн дагуул хот болж чадсан. Аж үйлдвэрийн цогцолбор үүдээ нээхэд тун богино хугацаа үлдээд буй. Энэ бүгдийг хийж хэрэгжүүлсэн эрхэм төлөөлөгч С.Амарсайхан болон иргэд олон нийтийнхээ төлөө дуу, хоолойгоо өргөж явдаг ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан нартаа амжилт хүслээ.

IMG_0082IMG_0108IMG_0223IMG_0278IMG_0135IMG_0131IMG_0269IMG_0227

Б.Нараа

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …