Шударгаар л өрсөлдөцгөөе

Дөрвөн жилийн давтамжтай болдог нэгэн төрлийн нэр дэвшигчийн синдром бол сонгууль. Нэр дэвшигчид түүнийг дэмжигчид, ухуулагчид гээд нэг хүний ард 80-100 хүнтэй баг ажиллана. Бие биенийгээ элдэвээр гүтгэх, доромжлох, хорлох зэргээр нэр дэвшигчид бусад намын ажилд бэрхшээл “учруулж” эхэлжээ. Газар дээрээ сонгууль ийм л дүр зурагтай болдог. Харин иргэд цаг нь тулахаар сонголтоо өөрсдийнхөө зөв гэж бодсоноор л хийнэ шүү дээ.

-7-638

Нэр дэвшигчид бүгд шударгаар өрсөлдөж, бие биенээ хүндэтгэн, эв нэгдэлтэй өрсөлдөх хэрэгтэй.

Нэр дэвшигчийн ард ажиллаж байгаа ухуулагч, штабын менежер, зохион байгуулагч, салбар хариуцсан ажилтнууд бүгд ёс зүйтэй байх сургалтанд хамруулах ажлыг хийх нь чухал.

Саяханы нэгэн сурталчилгааны ажлын заранд “Орифлэйм хийдэг хүнийг ажилд авна” гэсэн байх юм. Учир нь Орифлэйм хийдэг хүмүүс хэл яриа нь хөгжсөн байдаг ба сонгуулийн мөлхөө сурталчилгаа хийхэд ихээхэн тохиромжтой байдаг гэнэ.

1465785266_4542

Ямартай ч хамгийн жижиг мэт боловч хамгийн чухал ажлыг хийж байгаа ухуулагчдаа сургалтанд хамруулан айлаар зөв зочлох, хаалга тогшихоос эхлэн бүхий л алхамыг зааж сургах хэрэгтэй.

Мөлхөө сурталчилгаа хийхдээ зөв, ёс зүйтэй болохгүй бол иргэд ихээхэн бухмидаж нэр дэвшигчдээ эргээд хүндрэл учруулах нь байна. Айл айлаар “тэнэдэг” биш иргэд өөрсдөө мэдээллээ авах гэж “зориулалтын газар” очдог байя.

Нэр дэвшигчид өөрийн гарын дор ажиллаж байгаа хүмүүсээ ёс зүйтэй, хэм хэмжээтэй байлгаж Шударгаар өрсөлдөцгөөе. “Хэрүүл хийж”, бие биенээ гүтгэж УИХ эсвэл НИТХ-д гишүүн болон суудаггүй юм шүү дээ.

Б.Цацралт

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …