МХЗ-той “600 саяын гэрээ байгуулсан” Я.Санжмятав Цагаан жагсаалтад “өнгөлж байна”

mmmМонголын Залуучуудын холбооноос санаачлан хэрэгжүүлж буй гэх “хар цагаан” жагсаалтыг дагасан олон хардлага таамгууд биеллээ олж, баталгаажсаар байна. Жишээлбэл, “хар жагсаалт”-д МХЗ-той хамтран ажиллах боломжгүйгээ мэдэгдсэн нэр дэвшигчид багтаж байгаа. Түүнээс тэр хүн хар, цагаан үйл явдлын гэрч байх нь эсэх нь огтхон ч хамаагүй. Харин эдийн засгийн хувьд МЗХ-той хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн л бол “хар жагсаалт” руу гулсаж байгаа нь баталгаажлаа.

Тэгвэл энэ логикоор “төлбөр төлсөн” цагаан жагсаалтад багтана гэж ойлгогдохоор. Энэ нь ч баталгаажаад байх шиг. Тухайлбал, яг одоо МЗХ-ны цагаан жагсаалт гэгчийг хараад сууж байна. Энд Иргэний хөдөлгөөний намынх нь зонхилжээ. Танихгүй хүмүүс олон байна. Гэхдээ таньдаг, хар жагсаалтад багмаар хүмүүс ч цөөнгүй харагдлаа.

Төсвийн хөрөнгөөр казинод тоглогч, хүчирхийлэгч, улсын төсвийг үрэн таран хийгч, урвагч, хуурамчаар бичиг баримт бүрдүүлэгч, төрийн байгууллагыг хувьдаа ашиглагч, баян аавын эрх хүү, банк дампууруулагч, үймээн таригч, насан хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татагч, хятадын тагнуулч, төрийн өмчөөр хүйдэгдэгч, эрх мэдлээ хэтрүүлэгч, зальжин өмгөөлөгч, махны үнэ мэддэггүй том дарга гээд л муу нэртэй хүмүүс энэ цагаан жагсаалтад олон байна. Та өөрөө орууд үзчихнэ биз.

Нэг жишээ татахад УИХ-ын гишүүн Я.Санжмятав “цагаан жагсаалт”-д багтжээ. “Завханд төсвийн мөнгөөр туйлсан”, “сайд байхдаа найзуудаа албан тушаалд томилсон”, “хүүгээ АНУ-ын ЭСЯ-нд хууль бусаар ажилд оруулсан”, “хөдөлмөрчдийг бус түшээдийг тансаглуулсан”, “Залуучуудын холбоотой хамтарч, төсвийн хөрөнгө шамшигдуулсан” гээд олон сөрөг мэдээлэл хэвлэлд гарч байж. Гэтэл ийм хүн яагаад “цагаан жагсаалт”-д багтав гээд тодруулбал нэг л шалтгаан бий. Энэ нь “санхүүжилт”.14600093745705f99e7d316Тухайлбал, Я.Санжмятав Хөдөлмөрийн сайд байхдаа Монголын Залуучуудын холбоо, цаашлаад А.Мөнхбаттай 600 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулж байсан нь доорх баримтаар нотлогдоно.

Ийм өндөр мөнгөн дүн бүхий гэрээ байгуулж байсан хүнийг МЗХ “дуртайяа” цагаан жагсаалтдаа оруулах байлгүй дээ. Тэгээд л цагаан жагсаалтад орсон та бол мундаг гэсэн батламж өгнө. Энэхүү батламж нь сонгуульд нэр дэвшихдээ ашиглаж, сонгогчиддоо үзүүлж болох эд байх аж. Юу гэсэн ч үг юм. Хар, цагаан жагсаалт нэрээр сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчиж, сонгогчдын сонгох, сонгогдох эрх “шууд” халдаж байгаа энэ үйлдлийг Сонгуулийн ерөнхий хороо зүгээр хараад сууж байгаа нь хачирхалтай.batlamjА.Мөнхбат Монголын Залуучуудын холбооны нэрийг барьж энэ байгууллагын эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж, хууль зөрчиж буй үйлдлийг нэн даруй зогсоомоор байна.

Амар

Ugluu-logo-7-2

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …