Цөмийн зэвсэггүй бүсийн тухай хуулийг “Ирээдүйн төлөөх бодлогын шагнал”-д нэр дэвшүүлжээ

tsum  Улс орны болоод бүс нутгийн ирээдүйд ач холбогдолтой, үлгэр  дуурайлал болохуйц бодлогыг шалгаруулж олгодог “Ирээдүйн төлөөх бодлогын шагнал”-д энэ жил цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын бодлого, Монгол Улсын Цөмийн зэвсэггүй бүсийн тухай хуулийг шалгаруулахаар тодорхойлжээ.

Дэлхийн Ирээдүйн Төлөөх Зөвлөл (ДИЗ) хэмээх олон улсын TББ-аас  хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа аюул сорилтын талаар өргөн олны мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх замаар улс орнуудын бодлогод нөлөөлөх зорилготой уг шагналыг 2009 оноос санаачлан олгож эхэлсэн юм байна. Аль нэг хувь хүн, зүтгэлтэнг бус хүн төрөлхтөнд тустай, ирээдүй хойчийг харсан бодлогыг шалгаруулж зарладагаараа онцлогтой тус ТББ нь 2009 онд хүнсний үлгэр жишээ бодлогыг, 2010 онд биологийн төрөл зүйлийг дэмжсэн бодлогыг, 2011 онд ойжуулах бодлогыг, 2012  онд тэнгис далай болон далайн эргийг бохирдлоос хамгаалах бодлогыг тус тус шалгаруулжээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …