БҮТ-өөс ЭЕШ-ийн хуурамч материалаас сэрэмжлэхийг анхааруулжээ

a6c1aa1301ea44184d21d29739dd76e19a46c46e

Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ энэ өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. Олон нийтийн сүлжээнд шалгалтын материал задарсан гэх мэдээлэл тархсан талаар Боловсролын үнэлгээний төвөөс дараах тайлбарыг албан ёсоор хийлээ.

МЭДЭГДЭЛ

Их дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 15, 16, 18, 19 ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.

Эдгээр өдрүүдэд шалгалттай холбоотой буруу ташаа ойлголт төрүүлсэн, иргэдийг төөрөгдүүлсэн зарим мэдээлэл олон нийтийн дунд гараад байна. Тухайлбал, шалгалтын материал задарсан худалдаж авч байна гэсэн мэдээлэл гарсны дагуу БҮТ-өөс холбогдох цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийж энэ мэдээлэл нь худал бөгөөд зарим нэг ашиг хонжоо хайгч этгээдүүд хүүхдүүдийн сэтгэл зүйг ашиглаж амар хялбар аргаар ашиг, мөнгө олох зорилготой хууран мэхлэх, залилан хийж байсан нь тогтоогтоод холбогдох газраар шалгуулж байгаа.

ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтарч тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг.

Иймд нийт шалгуулагч, эцэг эхчүүдэд анхааруулахад дээрх худал ташаа мэдээлэлд итгэж эдийн засаг болоод бие, сэтгэл санаагаар хохирохгүй байхыг сануулж шалгуулагчид зөвхөн өөрөө өөртөө итгэж мэдлэг чадвараа бодитой үнэлүүлж шалгалтандаа амжиллтай дүн үзүүлэхийг хүсье.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …