Англид 170 гаруй машин нэгэн зэрэг шатжээ

Гал түймэр унтраах жаран бригад Английн Дорсет /Dorset/ гүнлэгийн хогийн цэг дээр шатсан хоёр зуун автомашины галыг унтраажээ. Галын утааг хэдэн км-ын алсаас харж болохоор байжээ. Энэ тухай Twitter гэрч нар дээрээ мэдээлсэн байна.

Гэрчийн хэлснээр галын дөл хөрш машинуудад маш хурдан тархсан байна. Машинууд шатсанаас дэлбэрэлт ч сонсогдож байжээ.

Аврагчид шөнийн турш ажиллаж, зөвхөн өглөө л галыг унтрааж чаджээ. Энэ галд 179 машин шатсан байна. Хэрвээ галыг цаг алдалгүй унтрааж эхлээгүй бол хөрш зэргэлдээ орон сууц болон цэцэрлэгт хүрээлэнд тархах эрсдэлтэй байжээ.

gereg.mn

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …