Энэ сарын 15-19 ны өдрүүдэд улс орон даяар ЭЕШ явагдаж дууссан. Харин шалгалтын сүүлийн өдөр “ЭЕШ-ын материал задарсан” гэх мэдээлэл цацагдсан. Гэвч энэ нь ор үндэсгүй мэдээлэл болохыг албаны хүн хэлж байна. Олон нийтийн анхаарал татаад буй уг асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат дараах тайлбарыг өглөө.
“…Орон даяар энэ сарын 15-19 ны өдрүүдэд ЭЕШ явагдаж амжилттай дууссан. Шалгалтын үеэр иргэдийн дунд буруу ташаа мэдээлэл гарч олон нийт, шалгалт өгсөн сурагчдын дунд эргэлзээ төрүүлээд байна. Энэ тухай мэдээллийг аваад Боловсролын үнэлгээний төвөөс ЦЕГ-тай хамтран ажилласан. Гэвч хэсэг бүлэг хүмүүс ашиг олох зорилгоор шалгалтын сэдэьтэй холбоогүй материал тарааж байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл залилан хийж байсан гэх үндэслэлээр тэдгээр хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Бар кодтой холбоотой мэдээлэл шалгалт авч дууссанаас хойш гарсан. Тухайлбал фейсбүүк дээр энэ тухай худал мэдээлэл тавьсан байсан. Тус мэдээллийг Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын албанд бид хандаж шалгуулж байгаа. Анх фейсбүүкд хэн ямар мэдээлэл хэдэн цагт ямар зорилгоор тавьсан бэ гэдгийг нь шалгуулж байна. даж байгаа. Тиймээс эцэг эхчүүд, багш сурагчид энэ худлаа мэдээлэлд эргэлзэх хэрэггүй. Цагдаагийн газартай хамтран ажилладаг учир шалгалтын материал задрах ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна” гэлээ.
Х.Баяр