Тоймчийн үг: Хөвсгөлийн тойрогт хэн нь хэн вэ?

37_2Сонгууль дөхөөд ирэхээр ишиг, хурга нь мэдэгдэхгүй  эх орончид гарч ирдэг энэ үед бид сэтгэлдээ ард түмнээ тээсэн, тархи ухаандаа эх орныхоо алсын харааг бодлогын түвшинд харж чадах тийм л удирдагчдыг хүссээр!

Эдгээр олон хүн бүрийг үнссэн, хайрласан  нэр дэвшигчдийг хэнийг нь сонговол  сонгогчид бид хожиж, Монголын ирээдүйд бага ч гэсэн хонгилийн үзүүрт гэрэл харагдах вэ?

Сонгуулийн 37-р тойрог. Хөсвгөл аймаг

Л.Мөнхбаатар /МАН/

Иргэний бүртгэл мэдээлэлийн газрын дарга болсон гэх улс төрд хэн нэгэн хөтөлж оруулж ирсэн энэ залуу нутагтаа бол багахан нэр хүндтэй. Учир нь Хөвсгөлд дэвшихээр эртнээс зэхэж Хөвсгөлийн нутгийн зөвлөлийн дарга хийсэн сүүлийн хэдэн жилд айл бүрт аптек тарааж, сум бүрт хурдан удмын азарга, бас ч болоогүй доошоо харсан эд бэлэглэддэггүй Монгол занг үл хүндэтгэн малгай хүртэл тараасан залуу. Оюутны ширээнээс төрийн албанд л 10-аад жил ажилласан энэ залуу хэрхэн хөлжсөнийг бол харин төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгээс хайсан нь дээр.

Боловсролын тухайд аль нэг сургуулийг Хуульч мэргэжлээр төгссөн.

Давуу тал: Нутгийн залуу
Сул тал: Удирдах туршлага, улс төрийн түвшинд шинэ хүн, хэт залуу /37 настай /
Санал авах магадлал:  32%  сонгогчдын

П.Цагаан /АН/
Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар сүүлийн хэдэн жил ажиллаж буй энэ эрхмийг бид Хөдөлмөрийн дэд сайд, Сангийн сайд, Боловсролын сайд, Голомт банкны ерөнхий захирал гэх мэт олон дээд түвшний ажлаар нь эчнээ мэднэ.
Москва хотын ОУХДС-ийг Олон улсын хуульч, эдийн засагч мэргэжлээр төгссөн цагаасаа удирдах түвшний ажлыг хэрхэн хийдгээ нэгэнт нотолсон эрхэм. Харин Улаанбаатарын сонгочдыг алгасан Хөвсгөл нутгийг зорих болсон шалтгааныг нь харин гагцхүү өөрөө л тайлбарлах байх. Нэг өгүүлбэрээр хэлбэл энэ тойргийн сор нь буюу итгэж болох эрхэм.
Хөвсгөлийн ард түмнийг жалга дош ярихгүй улсын хөгжлийг бодож сонголтоо хийдэг гэдэг үүднээс нь харвал ялалт түүний талд харагдаж буй.

Давуу тал: Мэдлэг боловсрол, туршлага, олон улсын түвшинд танигдсан,
Сул тал: Нийслэлээс ирсэн
Санал авах магадлал: 65 %

Ч.Чинчулуун  / МАХН/
Энэ эрхмийн тухайд анагаахын чиглэлийн хүн гэсэн гэдэг үгийг л Хөвсгөлийн тойрогт дэвшсэнийх нь дараа дуулсан. Түүнээс яг үнэндээ энэ тойргийн тоглоомын гадна үлдэнэ гэсэн үг. МАХН-ын имиж ч сайнгүй. Нэг хүний нэг айлын нам гэдгээрээ явцгүй гэсэн ойлголтыг нийгэм тэр чигээрээ харсан.

Давуу тал:
Сул тал: Сайнаар ч муугаар ч олонд танигдаагүй учраас сонгогчид итгэх бараг боломжгүй
Санал авах магадлал: Таньж мэддэг хамаатны цөөн хүмүүс буюу 2%

Дүгнэлт: Хөвсгөл аймгийн 37-р тойрог

Гол саналыг АН, МАН-ын хоёр нэр дэвшигчдийн хооронд явагдах бөгөөд бидний харж байгаагаар 20-25%-ийн зөрүүтэй П.Цагаан ялах магадлалтай харагдаж байна.

Жич: Норвегийн сонгуулийн судалгааны байгууллагын хийж буй ерөнхий дүнг ашигласан болно.
/үргэлжлэл буюу 38-р тойргийн магадлалыг маргааш хүргэнэ/

Сэтгүүлч Ч.Ундармаа

Ugluu-logo-7-2-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …