Британийн нэрт дуучин, “X Factor” шоуны шүүгч Шерил энэ оны эхээр нөхөр, бизнесмэн Жеан Бернард Фернандезээс салж буйгаа зарласан билээ. Хос хэдий тусдаа амьдарч байгаа ч албан ёсоор салах өргөдөлдөө гарын үсэг зураагүй байна. Тэд 2014 оны долоодугаар сард Италид нууцаар хуримласан юм.
Тэгвэл Фернандез эхнэртэйгээ эргэн нийлэх хүсэлтэй байгааг илэрхийлжээ. Тэрбээр өчигдөр твиттертээ “Хонгор минь эргээд ирээч” гэж бичжээ.
Шерил нөхрөөсөө салсан нь нууц хэвээр байна. Дуучин бүсгүй салалтын дараа “One Direction” хамтлагын дуучин Лиам Пейнтэй үерхэх болсон юм. Саяхан Шерил “Бид зүгээр л болзож байгаа. Энэ харилцаагаа өргөжүүлэх талаар бодохгүй байна. Сүй тавих, хуримаа хийх талаар ярилцаагүй” гэж ярьжээ. Шерил болзоот залуугаасаа 12 насаар эгч билээ.
Эх сурвалж: Shud.mn
Б.Дэлгэрцэцэг