Согтуу үедээ 5 сартай хүүхэд рүүгээ халуун тогоотой хоол цацаж түлжээ

1466642444576b300cc727d

Үр хүүхэд гэдэг хүссэн хэн хүнд заяагаад байдаггүй бурханаас илгээсэн эрхэм нандин бэлэг. Гэтэл айл гэрийн азжаргал болсон үр хүүхэддээ хайр найргүй хандаж эрүүл мэндийг нь хохироох цаашлаад амийг нь ч хохироох харамсалтай хэрэг гарсаар байна. Ийм “муухай” хүмүүсийг эцэг эх байх эрхийг насаар нь хасч эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх ёстой доо. Гэр бүлдээ үр хүүхэддээ уур омгоо гаргадаг, уусан архи биедээ шингээж чадаагүй увайгүй эцгийн балгаар тавхан сартай хүү биедээ хүнд шарх авч, шокийн байдалд оржээ.

Тодруулбал, өчигдөр “ГССҮТөвд халуун хоолонд түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад, СХД-26 хороонд оршин суух 28 настай эрэгтэй Б гэгч согтуурсан үедээ таван сартай хүү рүүгээ тогоотой халуун хоол авч шидэж, түлж гэмтэл учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Эх урвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …