Цагдаа руу гох дарах гэж байсан гэмт хэрэгтний долоовор хурууг тас бууджээ

Холливудын адал явдалт кинонууд дээр дүрслэгддэг шиг өвөрмөц буудалцаан Таиландын өмнө зүгт болжээ. Цагдаагийнхан аюултай гэмт этгээдийг барихаар очих үед энэ явдал тохиолдсон байна.

Уг этгээд гэртээ галт зэвсэг хэрэглэн нэг хамаатнаа хөнөөн, дөрвийг шархдуулаад байсан аж. Тэрээр аллагад сэжиглэгдэн мөрдөн шалгагдаж байгаад батлан даалтаар суллагдаад байхдаа энэ хэргийг үйлджээ.

Цагдаагийнхан гэрийг нь бүслэн, бууж өгөхийг шаардсан байна. Гэмт этгээд амьдаар бууж өгөхгүй хэмээн цохондоо буу тулгаж байснаа гэнэт бодлоо өөрчлөн, гар буугаа нэг цагдаа руу онилжээ. Харин энэ үед гэнэт гайхалтай зүйл болж, хэрэгтэн этгээдийн гох дарах гэж байсан долоовор хурууг тас буудах нь тэр. Нөгөө цагдаа нь өөрийн хамтрагчаа аврахын тулд 20 метр зайнаас ийнхүү мэргэн онож, гэмт этгээдийг баривчилж чадсан аж.

Эх сурвалж: Zone.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …