Монгол ногооны үнэ нэмэгджээ

Үндэсний Статистикийн газраас мэдээллэж буйгаар Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 8-р сарын эхний долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 20 нэрийн барааны үнэ тогтвортой, 8 нэрийн барааны үнэ буурсан, 7 нэрийн барааны үнэ өсчээ.
Хонины ястай мах килограмм нь дунджаар 7550 төгрөг, үхрийн ястай мах 8471 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 2,6 хувиар буюу 229 төгрөгөөр, үхрийн цул мах 0,7 хувиар буюу 71 төгрөгөөр буурсан байна.
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “ Хүчит шонхор” “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байлаа. Хонины ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 3,0 хувь буюу 236 төгрөг, хонины цул мах 2,1 хувиар буюу 166 төгрөгөөр тус тус буурсан байна. Хонины махыг  “ Хүчит шонхор” “Хар хорин” захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
Нийслэлийн төвийн томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 900-1050 төгрөг, 1-р зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх нь 500-600 төгрөгний үнэтэй байна. Худалдан авагч олон байдаг “ Хүчит шонхор”, “Таван-Эрдэнэ”,”Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтантариа” гурилын үнэ 900-1000 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Мөн ”Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 775-850 төгрөг,“Бөмбөгөр” хүнсний захад хамгийн хямд буюу 775 төгрөг, “Марко”,“Таван-Эрдэнэ” “ Хүчит шонхор” “Макс” хүнсний захад хамгийн өндөр үнэ буюу 850 төгрөг байна. Төмс хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 7,5 буюу 110 төгрөгөөр буурч, харин монгол лууван 25,0 хувиар буюу 200 төгрөг, манжин 9,7 хувиар буюу 192 төгрөг, хятад сонгино 3,5 хувиар буюу 48 төгрөгөөр тус тус өссөн байна.
ugluu-logo5

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …